Үйлчилгээний нөхцөл

GEEKS цахим хуудасны “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ” хэсэгт тавтай морилно уу.

Ерөнхий зүйл

  • GEEKS цахим хуудас нь Праймпик ХХК-н өмч болно.
  • Праймпик ХХК нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  • Праймпик ХХК ХХК нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.

Гуравдагч этгээдийн контент

  • GEEKS цахим хуудас нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
  • Тэдгээр контентууд нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба GEEKS цахим хуудас нь гэрээний нөхцлөөс гадуур эзэмших эрхгүй.
  • Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс GEEKS цахим хуудас нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.

Сурталчилгаа

  • GEEKS цахим хуудас нь арилжааны зорилгоор сурталчилгаа байршуулах эрхтэй.
  • Хэрэглэгч болон сурталчлагч байгууллагын хоорондын харилцаанд GEEKS цахим хуудас нь огт оролцохгүй ба үүнтэй холбоотой үүссэн аливаа маргаан, үл ойлголцолд GEEKS цахим хуудас хариуцлага хүлээхгүй.