Хүүхдүүдийн хэлж байсан эвгүй зүйл (1-р хэсэг)

Хүзүүндээ могойтой хүн

Нэг удаа охин маань учиргүй инээгээд байв. Би яагаад инээснийг асуухад охин маань "Тэр шүүгээний хажууд хүзүүндээ могойтой хүн инээдтэй байна…" гэв. Би тэр зүг уруу нь харахад юу ч байсангүй. Охин маань айгаагүй ч би гэрийнхээ түүхийг судлахаас ч айв. Хэн нэгэн тэнд өөрийгөө дүүжилж ч байсан юм билүү…

Энэ чинь унтах биш шүү дээ…

Нэг удаа усан санд хүү маань толгойг минь ус уруу дарснаа "Одоо унт" гэж байсан.

Тун удахгүй

Миний охин эмээгийнхээ толгойг барьж өөрийн нүүр рүү ойртуулж байгаад "Та бол хөгшин, тун удахгүй үхнэ." гэж хэлчхээд цаг уруу харж байсан.

Атаархал уу?

3 настай охин маань шинэ дүүгээ анх харсныхаа дараа "Тэр бол чөтгөр. Бид түүнийг булах ёстой." гэж байсан.

Гүн ба содон

Нэг удаа эмнэлгийн хажуугаар явж байхад нэг охин аавдаа "Үхэл бол ядуу хүний эмч" гэж хэлж байсан.

Муу хүн

-Чи яагаад уйлаад байгаа юм?
-Муу хүн.
-Ямар муу хүн?
-Тэнд гэж хэлээд харанхуй булан уруу заав.
Намайг эргэж харах гэтэл номын тавиур дээр байсан гэрэл уначихсан. Тэр өдөр охинтойгоо хамт унтсан.

Гал

"Тэгээд би түүнийг гал уруу шидэх хэрэггүй юу?" гэж охин маань бага дүүгээ анх гар дээрээ өргөж байхдаа хэлж байсан.

Түүнийг гаргаж авах хэрэгтэй

Нэг удаа би жирэмсэн эгчтэйгээ хооллож байлаа. Миний 4 настай хүү эгч дээр минь ирээд "Таны гэдсэнд хүүхэд байгаа юм уу?" гэж асуухад эгч маань "Тийм." гэж хэллээ. Хүү маань төв царай гаргаж гал тогоо уруу алхах замдаа "Бид түүнийг гаргах ёстой. Би хутга аваад ирье." гэж хэлж байсан.

Зуслангийн байшин

3 настай зээ дүү маань манай зуслангийн байшинд байсан юм. Нэг өдөр тэр унтлагын өрөөний зүг уруу зааж байгаад "Тэр юун охин бэ?" гэж надаас зөндөө олон асуусан. Гэхдээ би тухайн үед тоогоогүй.
Төд удалгүй тэр өдөр манай найз нар ирсэн. Найзын маань охин зээ дүүгийн маань үеийнх. Өмнө тэд хоорондоо хэзээ ч уулзаж байгаагүй. Гэтэл найзын маань охин яг унтлагын өрөөний зүг уруу зааж байгаад "Хөөрхөн охин." гэж хэлсэн. Тэгэхэд би зог тусаж юу ч хэлэхээ мэдэхээ больсон.
Хожим нь зул сараар манай гэр бүл манайд цуглав. Зээ дүү маань гэр бүлийн зураг дээрээс эхнэр уруу маань зааж байгаад "Тэр энд зочилж ирсэн юм уу, эсвэл үлдэх юм уу?" гэж асуусан. Эхнэр маань 10 жилийн өмнө нас барсан юм.

Одоо хүртэл аймшигтай санагддаг

Ээж: Ор доор нь юу ч байхгүй ээ, тайван унтаж болно.
Хүү: Одоо тэр таны ард байна.