Хүү минь хөнгөмсөг, ухаан муутай эмэгтэйчүүдтэй л холбогдож болохгүй шүү. Ёс суртахуунгүй, хямд хүсэл мөрөөдөлтэй тэд сайн зүйл юу ч авчрахгүй. Тэд чамайг хүчтэй болгохгүй. Чиний амьдралыг алдаагаар дүүргэж бүх эмэгтэйчүүдийг тэдэнтэй адил мэт бодол суулгах болно. Харин энэ бодол нь чамд ямар ч ухаарал авчрахгүй.

Ялгаж сур. Тал тал тийшээ магтаалаа бүү цац. Гэхдээ зөөлөн байж эмэгтэйчүүдийг хүндэл. Тэдэнд эр хүн гэдэг зүгээр нэг үг биш хүч гэдгийг мэдрүүл. Мэдрүүлсэн цагт хэн ч чамайг доош хийж доромжилж чадахгүй.

Хариуцлагатай бай. Өөртөө, өөрийн хийсэн хэрэг үйлдэлдээ хариуцлагатай бай. Чиний алхам бүр хэн нэгний өмнө хариуцлага хүлээх болно. Бодлогогүй алхам бүү хий. Алдаж болно, алдаанаасаа суралц. Алдаа бүр чамайг хүчтэй болгох ч нэг алдаагаа дахин бүү давт. Өөрийгөө бүү өрөвд. Бусдад тусал. Гэхдээ өөрийнхөө төлөө амьдар. Сэтгэл зүрхээрээ том бай. Айдастай бай гэхдээ айдсаа давж чадах зоригтой бай. Эр хүн гэж дуудуулах гавьяаг ол. Бусдыг шүүж, хуурамч үнэ цэнд итгэж зүрхээ бүү манантуул.

Надад итгэ чиний хайрлах бүсгүй чамтай усны дусал мэт адилхан байх болно. Хүчтэй ба ухаалаг. Тэр яг л чамшиг алдаж оносон ч өөрийн итгэл үнэмшлийн замаар явж байгаа.

Тэр зүрхэндээ шархтай байж болно, алдсан байж болно гэхдээ тэр чиний үлдсэн амьдралаа хамт хуваах сонголт байг. Тэр хурц хэллэгтэй байсан ч чин сэтгэлтэй байг. Хэзээ ч чамайг хуурч, хэзээ ч чамаас урвахгүй хүн байг. Чи түүнийг харцаар нь таних болно. Чиний зүрх сэтгэл чамд тусална.

Надад итгэ тэр ч гэсэн чамайг хайж байгаа. Та хоёр учрахад нэг нэгнийгээ бүх амьдралаараа хайсан мэт санагдах болно.