Нэгэн сургалт дээр 50 хүн ирж гэнэ. Тухайн сургалтын багш хүн бүрд шар өнгийн үлээдэг шаар өгч нэрээ бичихийг хүсжээ. Дараа нь бүх шаарыг нэг өрөөнд оруулаад хольсон байна.

Багш нь сурагчдаа тэр өрөөнд оруулж 5 минутын дотор өөрийн нэртэй шаарыг олохыг хүсжээ. Бүх сурагчид өөрийн нэртэй шаарыг хичээнгүйлэн хайсан ч ганц ч сурагч хугацаандаа олоогүй байна.

Үүний дараа багш нь: “Хүн бүр нэг шаар аваад дээр нь байгаа хүний нэрээр эзнийг нь олж өгцгөө.” гэжээ. 5 минут болоход хүн бүр өөрийн нэртэй шаараа олсон байлаа. Даалгаврын дараа багш нь: “Бидний амьдрал саяны даалгавартай яг адилхан. Бүгд аз жаргалаа хаана байгааг нь мэдэлгүй хаа сайгүй хайдаг. Бидний аз аргал бусдын аз жаргалд оршдог. Бусдыг аз жаргалтай болгосноор та өөрийн аз жаргалыг олох болно.” гэж хэлжээ.