Биеийн хэлэмжээр харилцааныхаа байдлыг мэдэх нь

Зарим харилцаа ичингүйрсэн харц, гарт нь хүрч ядсан байдлаар эхэлдэг бол зарим нь нэг жил ч болоогүй байж нэг нэгнээсээ харц бууруулан, доторхоо хэлж чадахааргүй болсон байх нь олонтаа.

Үг хэлэх шаардлагагүйгээр нэгнийхээ байр байдал, хандлагыг хэрхэн мэдэж болох тухай богино зөвлөгөөг сонирхоно уу.

Бүх зүйл зүгээр. Бие биедээ талтай байна.

Хос тань тантай харц тулгарчхаад, энгийнээс илүү удаанаар ширтэж, энэ үйлдэл олон дахин давтагдаж байвал нөгөө хүн тань талтай гэдэгт итгэлтэй байж болно.

Алхах, харилцан ярилцаж байх үед нөгөө хүний тань бие тань руу эргэсэн байвал таньд талтай байна гэсэн үг. Хөлөө ачаад суухад хөлийн үзүүр нь тань руу чиглэсэн байдаг.

Эмэгтэй хүн таньд талтай бол таны өөдөөс налж суух ба нуруугаа цэх байлгана. Үүгээрээ галбираа сайхан харагдуулах гэж хичээж байгаа хэрэг.

Эрчүүдийн хувьд аль болох том, хүчирхэг харагдахыг хичээнэ. Нуруу цэх байж, гараа ташаандаа тулна. Харилцан ярианы үед таны мөрөн тушаа хананд гараараа тулж таны хувийн орон зайд нэвтрэхийг хичээнэ.

Та хоёрын гар ямар нэгэн байдлаар (онцын шалтгаангүй ч байж болох) ойр ойрхон шүргэлцэж, хүрэлцэж байвал таныг сонирхох сонирхол маш их байна гэсэн үг.

Заримдаа хэн нэгэн хошин зүйл ярьсныхаа дараа тань руу харж, таны ямар үйлдэл гаргахыг ажиглаж байдаг. Энэ нь таныг инээлгэх гэж хичээсний дохио тул таньд талтай гэдэгт итгэлтэй байж болно.

Эрэгтэй хүн хүүхэд наснаасаа хойш ярзайтлаа инээх нь багасдаг. Хэрэв таны хажууд байнга тэгж инээмсэглэж байвал тэр эрэгтэй үнэхээр жаргалтай байна гэсэн үг.

Хэрэв хэн нэгэн таньтай адил хөдөлгөөн хийж, аливаа зүйлийг дуудах байдал нь таньтай адил байхыг анзаарвал тэр хүн таныг шоглож, эсвэл хүндэлсэндээ бус харин та таалагдсан тул өөрийн эрхгүй дуурайж байгаагийн шинж.

Ямар нэг зүйл буруу байна. Ярилцах хэрэгтэй.

Хэрэв ярилцах гэх үед нэг л тухгүй бөгөөд тухайн хүний бие таны эсрэг зүгт эргэсэн байдалтай, таны нүд рүү харахгүй байвал энэ нь ямар нэг асуудал үүссэний дохио бөгөөд дургүйцлээ илэрхийлж буй шинж юм.

Таны хос янаглалаас зайлсхийж, үнсэлт, тэврэлт нь албархаг бөгөөд, хурдан болж байвал, унтахдаа тань руу нуруугаа харуулж байвал харилцаанд асуудал үүссэн нь ойлгомжтой болж байна.

Таны хошигнол, тоглоом, наргиан бүхнийг өнгөцхөн хүлээж аваад, албадсан инээмсэглэл гаргаж, санаачлага бүхнийг тань тоохгүй дурамжхан хандаж байвал тэр хүн таныг сонирхохгүй байна гэсэн үг. Тийм хүнд цагаа гарздах хэрэггүй.

Ярилцаж байх үед буруу тийш харах, гар, хөлөө зөрүүлэх нь таны харилцаанд юу болохгүй байгаа тухай бодох цаг болжээ гэсэн үг. Хосын тань хоолой бүдэг, яриа нь ширүүн, уцаарлангуй, харц нь таньтай тулгарахгүй байвал анхаарал хандуулах хэрэгтэй байгаагийн дохио юм.

Таны залуу амьдралын энгийн журам болох хаалга нээж өгөх, таныг түрүүлж орох, жижиг хүндлэлүүдийг үзүүлэхгүй байвал асуудал үүсжээ гэсэн үг. Эмэгтэйчүүдийн хувьд утсаар яриад таныг тоохгүй, өөр нэгэнд түлхүү анхаарлаа хандуулж байвал асуудал мөн үүссэн байна.

Алхах үед таныг тоохгүй, хурдаа таньтай тохируулахгүй хаяж яваад байвал харилцааны гал цог тань бүдгэрэн унтарч байгаагийн дохиой юм.

Халамжтай хүмүүс хайртай нэгэндээ анхаарал халамжаа тогтмол илэрхийлдэг. Таны цамцны захыг янзлаад өгөхийн оронд уцаарлангуй байдлаар шүүмжилж, үс засалтын тань зохимжгүйг гайхаад байвал харилцаа тань болохоо байжээ.

Гэхдээ эдгээр шинжүүд нь 100% тийм гэсэн хөдлөшгүй баримт биш гэдгийг санаарай. Эдгээр нь харилцаанд тэгш бус байдал үүссэний дохио бөгөөд асуудлыг цаг тухайд нь анзаарч, засаж байх нь чухал шүү дээ.

This site is protected by wp-copyrightpro.com