Хуучин машиныг $25000-р засан аяны гэр болгосон нь

Өөрийн орон сууцтай болох нь тийм ч амар даваа биш. Английн энэ хосын ажил нь гадна орчинд хийгддэг бөгөөд аялах дуртай тул энэ хоёр хүчин зүйлээ нэгтгэн аялангаа амьдарч болох гэртэй болохоор шийдсэн байна. Тэгээд хуучин ачааны машиныг худалдаж аваад засвар хийж эхэлжээ. Тэдний тухай харуулах эдгээр зургуудыг хараад уншигч та ч бас дотроо ямар нэгэн аяллын урам зориг авч магад шүү дээ.

Энэхүү санааг хэрэгжүүлэгч Иона Стюарт, Мартин Хилл

Мөрөөдөлдөө зориулан худалдаж авсан ачааны машин

Интернэт худалдааны Ebay сайтаас $4670-р худалдан авчээ

Хосууд засвартаа $25900 зарцуулсан байна

Засвар хийсний дараах байдал. Орон сууцанд зарцуулах мөнгөө хэмнэж Европоор аялах зардлаа бүрдүүлж байгаа аж

Гаднаасаа бол ялгарах зүйлгүй энгийн нэгэн ачааны машин...

дотроо бол тохь тухтай сайхан сууц

Бүрэн тохижуулсан бөгөөд хэрэгцээтэй бүхнээр хангагдсан

Эрэгтэй нь засвараа хийж, эмэгтэй нь дотоод заслын загварыг гаргажээ

5-р сард авсан ба засвараа 4 сарын турш хийсэн байна

Тогтмол цагийн ажилгүй болохоор бүх зүйлээ өөрсдөө хийсэндээ баяртай байгаа аж

"Хичээвэл гайхалтай зүйл хийж болдог юм байна"

Хоёр өөр маягаар янзалсан байна

Унтлагын өрөө

Өөрсдийн эд зүйлээ багтаахын тулд орон зайг сайтар төлөвлөсөн

Угаалгын өрөөний хэсэг

Бие засах өрөө

Дотоод чимэглэлийн нэг нь

Хосууд одоогоор Францад байгаа аж. Цаашид тэднийг маш их адал явдал хүлээж байгаад эргэлзэхгүй байна.

Уншигч та ч бас машинаа янзлаад эх орноороо аялаж болох шүү дээ.

This site is protected by wp-copyrightpro.com