Тамхинаас гарах хамгийн зөв арга

Тамхинаас гарах хүсэлтэй олон хүний урд ямар арга хэрэглэвэл хамгийн үр дүнтэй вэ? гэх асуулт тулгардаг. Ийм үед 2 сонголт бий. Гэнэт хаях эсвэл аажим аажмаар багасгах.

Энэ талаар Оксфордын Их Сургуулийн ажилтан Никола Линдсон-Хаулей судалгаа хийсэн байна.

Хамгийн үр дүнтэй арга нь тамхинаас огцом гарах аж.

Линдсон-Хаулей болон түүний хамтрагчид Англид амьдардаг, өдөрт 15-с доошгүй тооны тамхи татдаг, тамхинаас гарах хүсэлтэй 700 хүмүүсийг цуглуулан туршилтанд хамруулав. Тамхинаас гарах хугацааг 2 долоо хоногийн дараа болгон тохирч тал хүмүүсийг нь аажмаар тамхийг нь багасгаж, тал хүмүүсийг нь товлосон өдөр хүртэл урьдын адил тамхийг нь татуулжээ.

Товлосон өдрөөс хойш 4 долоо хоногийн дараа болон 6 сарын дараа хэмжилт хийн аль арга нь үр дүнтэйг тодорхойлсон байна.

Тамхинаас огцом гарсан хүмүүсийн үр дүн аажмаар гарсан хүмүүсийнхээс 25% илүү байжээ. Огцом гарсан хүмүүсийн 49% нь тамхийг дахин татаагүй бол, аажмаар гарсан хүмүүсийн 39% нь таталгүй үлдсэн байна.

6 сарын дараа хэмжихэд огцом гарсан хүмүүсийн 22% нь тамхи таталгүй үлдсэн бол аажмаар гарсан хүмүүсийн 15% нь тамхинаас татгалзсан хэвээр байж.

Тиймээс тамхийг хаяхаар шийдсэн бол шууд гарах нь зөв бололтой.

This site is protected by wp-copyrightpro.com