Эмэгтэйчүүд өөрийн 20 настай үеийхэндээ юу зөвлөх байсан бэ?

Няша Жүниор хэмээх зохиолч 40-с дээш настай эмэгтэйчүүдээс дараах асуултыг асуужээ: "Та өөрийнхөө 20 настай үеийнхээ өөртөө юу зөвлөх вэ?" гэж. Мэдээж тэдний зөвлөгөөг тэдний өнгөрсөн үе уруу илгээх боломжгүй. Гэхдээ одоо үеийн 20 настай эмэгтэйчүүдэд тун хэрэг болох байх.

Бид зарим зөвлөгөөг нь сонгож танд хүргэж байна:

  1. Чамайг 20 хүрэхэд чиний амьдрал төсөөлснөөр чинь байхгүй. Гэхдээ тун амттай, гайхалтай ба чиний хувийн амьдрал байх болно. Дотно хүмүүстэйгээ харилцаагаа цаашид үргэлжлүүл. Сөрөг хүмүүсээс холд. Зүгээр л өөрийнхөө төлөө дуртай зүйлээ хий.
  2. Хэсэг хугацаанд ганцаараа амьдар. Чи амьдралынхаа тодорхой хувийг бусадтай хамт өнгөрөөсөн байгаа. Ирээдүйд ч гэсэн бусадтай өнгөрөөх болно. Тиймээс ганцаараа байж бүх цагийг өөртөө зориул. Их аяла.
  3. Эхний хууралтаас орхиж яв.
  4. 20 настай үеийнхээ биеэр бахарх. 40 настайд чинь тийм бие байхгүй л байх болов уу.
  5. Би 62 настай. Нас ахих тусам бүх зүйл сайхан болно. Би улам эрч хүчтэй ба бүтээлч болж байна. Жижиг зүйл дээр уурлахаа болино. Нас нэмэхээс бүү ай.
  6. Бүгдэд таалагдах гэж бүү хичээ. Эд хөрөнгө бол аз жаргал биш. Өөрийн хуримтлалаа үүсгэ. Гэр бүл бол гэр бүл. Гэхдээ зарим хамаатнуудтай нийлэх дэмий байдаг.
  7. Эхлээд өөрийгөө хайрла. Харин дараа нь хүүхэд, эцэг эх, нөхөр, найзын хайрыг хай. Эрүүл хооллож спортоор хичээллэ.
  8. Найзуудтай болж нөхөрлөлийг баталгаажуул. 40 нас хүрэхэд найзууд тун ховор болох болно.
  9. Байнга уучлалт бүү гуй. Та бусдын өмнөөс амьдраагүй.
  10. Бусдад таалагдаж сайн хүн болох гэж бүү хичээ. Хэрвээ чи (чиний амжилт, эрүүл мэнд, эд хөрөнгө г. м.) болон сайн хүн болж харагдах хоёрын хооронд сонголт гарвал өөрийгөө сонго.
  11. Үнэнч ажиллахыг шаардсан хүнд бүү ажилла. Харин үнэнч ажиллах хүндлэлийг хүлээсэн хүнд л үнэнч ажилла.
  12. Бусдыг халамжилдаг шигээ өөрийгөө халамжил.
  13. Мөнгө хуримтлуул. Хэзээд ажлаасаа гарахад бэлэн байхаар мөнгө хуримтлуул.
  14. Аялах мөрөөдлөө хойшлуулах хэрэггүй.
  15. Хөгжилд. Эрх чөлөөг мэдэр. Гэхдээ хир хэмжээтэй бай.
  16. Дотнын хүмүүстэйгээ цагийг өнгөрөө. Тэд мөнхөд хажууд чинь байхгүй. Жижиг зүйл дээр баярлаж сур.
  17. Ажиллаа солих, байршлаа солих гэх мэт зүйлээс бүү ай. Ажлын ярилцлага дээрээ илүү их цалин шаард.

Харин та өөрийнхөө 20 настай үедээ юу зөвлөх байсан бэ?