Та гэрлэсэн ч бай, гэрлээгүй ч бай одоо болон ирээдүйнхээ төлөө үүнийг нэг уншаад үзэх хэрэгтэй.
Ахмад настай хосуудын дунд эрэгтэй нь дүрүүлэн хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг. Гэтэл тэд чинь бие сэтгэлийн хувьд илүү хүчтэй, тэсвэртэй, “уул шиг” хүмүүс байх ёстой биш билүү? Яагаад эмэгтэйчүүд нь үлдэж хоцордог юм бол?

Эрчүүд сэтгэл доторхоо ихэвчлэн нуудаг. Учир нь тэд өөрийн эмэгтэйд нөмөр нөөлөг нь байхыг хүсдэг ба багаас нь “эр хүн уйлдаггүй” гэж өсгөдөг. Тиймээс эргэн тойрны хүмүүсийнхээ найдаж болохуйц хүн байхын тулд хүчтэй царайлах нь бий.
Харин сэтгэл доторхоо уудалдаг нь эмэгтэйчүүд урт насалдгийн нэг том шалтгаан юм.

Тэгвэл найз бүсгүйчүүд, эхнэрүүд яах хэрэгтэй вэ?

Нөхөртөө зориулж тав тухай орчныг гэртээ бүрдүүл

Хэрэв ямар нэгэн зочин ирэхээр товлоогүй бол гэрээ тэгтэл нь цэвэрлэлгүй орхивол ямар вэ? Хувцсыг тэр дор нь угааж, аяга тавгийг шууд цэвэрлээд байх шаардлагагүй. Сурж, ажилласан урт өдрийн дараа, хооллочхоод хэсэг зуур өөр зүйлд анхааралгүй амрах нь гэр бүлийн гишүүдэд тун чухал. Хосууд ахуйн ажлуудаас болж голцуу маргалддаг.

Нөхөр тань ууртай, сэтгэл тавгүй байгаа эсэхийг ажигла

Түүнд өөрийн хайр, дэмжлэгийг мэдрүүлбэл тэрээр бэрхшээлүүдийнхээ өөдөөс баттай зогсож чадна. Хөгжилтэй, энгийн зүйлс ярилцан сэдвийг аажмаар асуудал руу нь шилжүүлэх хэрэгтэй. Хэрэв таньд хэлэхийг хүсэхгүй, эсвэл энэ тухайгаа ярихгүй байвал энэ нь зүгээр. Түүнийгээ хэзээд дэмжиж, ойлгохоо сануул. Ингэснээр асуудал нь шийдэгдэхгүй байлаа ч түүнийг хүчтэй болгоно. Ардаас нь түших хүн байгаа гэдгийг мэдсэнээр таны эрэгтэй сэтгэлдээ ханьтай, улам бат зогсож чадна.

Тамхи болон бусад эрүүл мэндэд муу зуршлуудаа болихыг санал болгох

Тамхи татах нь стрессийг намдаах мэт боловч дан ганц үүнийг татаж буй хүн болон утааны орчинд нь байгаа хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг. Тиймээс тамхи болон бусад эрүүл мэндэд муу зуршлаа хаях, багасгахыг санал болгох хэрэгтэй. Эрүүл бие нь урт удаан амьдрахын нэг үндэс юм.

Хадам ээжтэйгээ амьдардаг уу? Тэгвэл байдлыг хүлээн зөвшөөр

Хадам ээжтэйгээ хамт амьдрахаас өөр аргагүй байдалд байдаг бол нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөд тэвчээртэй, ухаалаг байхын төлөө хичээвэл ямар вэ? Тэдний санаанд хүрсэн юм хийх нь хэцүү байж болох ч эхнэр эсвэл ээжийнхээ аль нэгийг сонго хэмээн нөхөртөө тулгах нь түүнийг хэцүү байдалд оруулахаас өөрцгүй. Өдийг хүртэл нөхрийг тань өсгөж хүмүүжүүлсэн хүн гэдгийг нь хүндэлж, хүү нь одоо өөр нэгний нөхөр, гэр бүл болсныг хүлээн зөвшөөрөх хугацаа олгох хэрэгтэй. Таны тэвчээр, хайр халамж сайн үр дүнд хүргэх нь гарцаагүй.

Хэдийгээр “мэдээжийн” мэт санагдаж болох ч эдгээр жижиг зүйлсийг бид мартчихдаг.

Сайхан гэр бүлийг бүтээгээрэй.