Махатма Ганди: 10 зөвлөгөө

Та бүхэнд Махатма Ганди хэн гэдгийг бүгд мэдэх байх. Энэтхэг оронд тэрээр гэгээнтэн мэт нэр хүндтэй билээ. Түүнийг мэдэхгүй хүн тун ховор. Тэрээр Энэтхэг улсыг Английн колониос гаргахад хувь нэмрээ оруулсан юм.

Та бүхэнд түүний 10 зөвлөгөөг хүргэж байна:

1. Өөрийгөө өөрчил

Дэлхий ертөнцийг өөрчлөхийг хүсвэл чи өөрөөсөө эхлэх ёстой.

Хэрвээ та өөрийн бодлуудаа зөв болгож өөрчлөх юм бол таны сэтгэл ба үйлдэл өөрчлөгдөх болно. Улмаар таны эргэн тойрны ертөнц өөрчлөгдөнө. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэгтэй адил.

2. Өөрийгөө удирдаж сур

Миний зөвшөөрөлгүй хэн ч надад муу зүйл хийж чадахгүй.

Та бусдын үйлдлийн хариуд ямар үйлдэл гаргах нь зөвхөн танаас шалтгаална. Та ямар хариу үйлдэл үзүүлж юу мэдрэхээ удирдаж чадна. Шууд удирдаж чадахгүй юмаа гэхэд бага багаар суралцах хэрэгтэй. Эцэст нь хэн ч танд муу зүйл хийж, сэтгэлийг тань тухгүй болгож чадахгүйг ойлгоорой.

3. Уучлаад март

Сул дорой хүн уучилдаггүй. Уучлалт бол хүчтэй хүний чанар.

Нүдийг нүдээр гэх юм бол энэ ертөнц сохор хүмүүсээр дүүрэх болно.

Мууг муугаар ялах боломжгүй. Дээр хэлснээр та бусдын үйлдлийн хариуд ямар үйлдэл гаргах нь танаас шалтгаална. Хэн тантай яаж харьцана та түүнтэй тэгж харьцах хэрэггүй. Зүгээр л харьцахгүй байхад л болно.
Хэрвээ таа уучилж чадахгүй бол өнгөрсөнтэйгөө зууралдсаар байх болно. Та уучилснаар бие сэтгэлээ чөлөөлж цааш үргэлжлүүлж чадах болно.

4. Бүх зүйлд үйлдэл хэрэгтэй

Мянга мянган бусдын сургаалаас өөрийн ганц туршлага хамаагүй дээр.

Үйлдэлгүйгээр ямар нэгэн зүйл хийх боломжгүй. Та мянга ном уншиж, юм сурч, мэдлэгээ тэлсэн ч үйлдэл гаргахгүйгээр бодит үр дүн ба туршлага хуримтлуулж чадахгүй. Бодит амьдрал дээр туршлага илүү чухал. Мянга сурч, их ном уншсан ч танд туршлага бий болохгүй. Ярихаас цаашгүй хүн болно.

5. Одоогоор амьдар

Би ирээдүйгээ харахыг хүсэхгүй байна. Миний одоо цаг л надад илүү чухал.

Бидний сэтгэлийн санааг зовоодог нэг зүйл бол ирээдүйдээ санаа зовох. Та одоогоор амьдарч байгаагаа ухаарах хэрэгтэй. Ирээдүйд хэрэгтэй зүйлээ одоо цагт л хийж байгаа. Тиймээс ирээдүйгээс айж санаа зовох хэрэггүй. Одоо цагтаа л зөв зүйлээ хий. Тэгэх юм бол ирээдүйгээс айх шаардлагагүй.

6. Бид бол ердөө л хүн

Би бол энгийн хүн. Алдаж онох эрхтэй хүн. Харин алдсан үедээ алдаагаа хүлээж, алдаанаасаа суралцаад цааш үргэлжлүүлж чадах ёстой.

Өөртөө хэт итгэлтэй байх нь тийм ч ухаалаг зүйл биш. Хамгийн хүчтэй хүнд сул байх үед бий, хамгийн ухаантай хүнд алдаа гаргах үе бий.

Та хэн нэгнийг хэт төгс болгож бодох үед та өөрийгөө тэр хүнээс тусгаарлаж байгаагийн шинж юм. Таны хэт төгс болгож төсөөлсөн хүн бодит амьдрал дээр амжилтад хүрсэн ч бай хамаагүй. Таны бусдыг хэт төгс болгосон төсөөлөл таныг хэзээ ч амжилтад хүрэхгүй. Тиймээс бүгд энгийн хүмүүс гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэн ч бай алдаа гаргаж алдаагаа засах эрхтэй. Дээрээс нь хэлэхэд төгс хүн гэж хорвоо дээр байдаггүй.

7. Уйгагүй бай

Эхэндээ тэд таныг үл тооно, дараа нь шоолно, тэгээд чамтай тэмцэлдэж эхэлнэ, дараа нь та ялах болно.

Надад хошигнох мэдрэмж байгаагүй бол би аль эрт амиа хорлох байсан.

Уйгагүй байх хэрэгтэй. Аливаа зүйлд шантарч болохгүй. Хэчнээн ядарч ба шантарсан ч гэсэн жижиг жижгээр урагшаа алх. Хэрвээ зогсох юм бол та бууж өгсөн гэсэн үг юм. Амжилтад хүрсэн хүмүүс тийм ч амархан амжилтад хүрээгүй. Тэдний сурсан хамгийн сайн зүйл бол бууж өгөхгүй байх. Дээрээс нь уйгагүй байхын тулд хошигнож сур. Энэ нь хүнд хэцүү үед маш том тулгуур байх болно.

8. Хүнээс сайныг нь хар. Бусдад тусал.

Би хүний сайнд найддаг. Би өөрөө нүгэлгүй хүн биш. Тиймээс бусдын алдааг харах эрхгүй.

Нэгэн үед удирдахын тулд хамгийн хүчтэй нь байх шаардлагатай байсан. Харин одоо бусадтай харилцаж чаддаг хүн удирдах болно.
Хүн бүрд муу сайн зүйл байдаг. Гэхдээ бусдын аль талд анхаарлаа хандуулах нь таны сонголт. Хэрвээ хүнээс сайн зүйлийг харах юм бол та хоёрын харилцаа ч сайжирна.

9. Алтан дундаж

Бодол яриа үйлдэл гурав нэгдэхийг аз жаргал гэнэ.

Таны бодол, яриа үйлдэлтэйгээ таарч байх юм бол та аз жаргалыг мэдрэх болно. Та өөрөөрөө байж чадна.

10. Өсөн дэвшиж яваарай

Байнгын хөгжил нь амьдралын хууль юм. Өсөн дэвшиж хөгжиж ханасан гэж бодож байвал та өөрийгөө мухар замруу оруулсан гэсэн үг.

Танд туршлага хуримтлуулж, зуршлаа сольж эсвэл дүгнэлтээ дахин нэг хийх үүд хаалга үүрд нээлттэй. Та хөгжин дэвшсээр эргэн тойрноо илүү их ойлгох болно.