Хайр дурлалын 10 хууль

Бүх харилцаа цаг өнгөрөхөөр тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг. Зарим нь улам зузаарч харин зарим нь хөндийрдөг. Цаг хугацаа хосуудад шинэ шинэ шалгуур гаргадаг байна.

Бид та бүхэнд бүх хосууд тулгамддаг зүйлийг хүргэж байна

Итгэлцэл бол их эмзэг зүйл


Хайр бол итгэлцэл дээр тогтдог. Энэ нь байшингийн суурьтай л адил зүйл. Үүнээс гадна маш эмзэг тул хэзээд ч хамаагүй үгүй болох эрсдэлтэй. Нэг үгүй болсон итгэлцлийг эргүүлж сэргээх маш хэцүү гэдгийг мэдэх байх.

Заримдаа хамт байхдаа уйдах болно


Төгс хосууд байнга хамт байж, бүх зүйлийг хамт хийдэг гэж бодож байна уу? Мэдээж хамтдаа байлгүй яах вэ. Гэхдээ таны нөгөө хагас ч гэсэн хувь хүн гэдгийг мартах хэрэггүй. Найз нөхөдтэйгөө уулзах, ганцаараа байх зэрэг хувийн орон зай хэрэгтэй.

Та хоёр юм болгон дээр нэг тал байхгүй


Аль нэг нь буулт хийж өөрийн сонирхлыг нөгөө хүнийхтэйгээ адил болгож өөрчлөх нь утгагүй зүйл. Ямар нэгэн зүйл дээр харилцан ярилцаж хамтдаа гарах гарцыг олох нь зөв юм.

Гэрлэлт ба хүүхэд - энэ бол шалгуур


Ихэнх нь гэрлэсний дараа эсвэл хүүхэдтэй болсны дараа харилцаа маань чангарч бид хоёр илүү ойрд дотно болно гэж боддог. Гэхдээ гэрлэлт болон хүүхэд бол шинэ шалгуур юм. Та хоёрын харилцааг шалгаж буй шалгуур.

Та байнга хүсэхгүй байж болно


Эхний үед нэг нэгнийгээ ихэд хүсэж гал халуун дурлалдаа шатах болно. Харин дараагаар та хоёрын сексийн харилцаа тогтмол болно. Эсвэл асуудалтай ч болж болно. Энэ тохиолдолд өөр газраас гарц хайлгүй өөрийн хагастайгаа гарах гарцыг хамтдаа олох хэрэгтэй. Мэдээж нэг нэгэндээ зориулагдсан хоёрт энэ бол том асуудал биш.

Та хоёр хааяа даа ганцаардах болно


Хайртай хүнтэйгээ байхад ганцаардахгүй гэж бодож байгаа байх. Хэн ч таныг ойлгохгүй, таны асуудлыг тоохгүй мэт санагдаж ганцаардах үе ирнэ. Энэ бүх хүнд төрдөг бодлууд юм.

Танд эргэлзээтэй бодлууд төрөх болно


"Салдаг ч юм уу?" эсвэл "Өөр хүнтэй суусан бол яах байсан бол..." иймэрхүү бодлууд төрж магад. Мэдээж иймэрхүү бодлууд ихэвчлэн ганцаардсан эсвэл гомдсон үед чинь орж ирнэ. Гэхдээ хэрвээ иймэрхүү бодлууд орж ирвэл ач холбогдол өгөлгүй өөр юм бодохыг хичээгээрэй.

Ямар ч холбоогүй мэдрэмж төрөх болно


Хайртай хүнтэйгээ үүрд холбогдчихсон гэж бодох ч заримдаа энэ холбоо бахгүй болчихсон юм шиг санагдах болно. Гэхдээ энэ нь өөр шалтгаанаас байж болзошгүй. Ажлын ядаргаа гэх мэт.

Та хоёр нэг нэгнийгээ өвтгөх болно


Хайртай хүн хамгийн их өвтгөдөг. Та түүнийхээ үгийг хамгийн их ойрхон хүлээж авах нэгэн. Тиймээс маргах үедээ хэн хэн нь дуугүй хүлээцтэй хандаж эвтэй аргаар шийдэх хэрэгтэй.

Хайрыг услахгүй бол ургахгүй


Хайрлах гэдэг нь дан дотоод сэтгэлийн байдал биш юм. Та үйлдлээрээ хайрлах ёстой. Хайртай болчихсон, гэрлэчихсэн гээд санаа амарч болохгүй. Өдөр бүр жижигхэн ч хамаагүй хайртай хүнээ баярлуул, дэмж, сэтгэлийн үг хайрла.