Хангалттай хөөрхөн биш шалтгаанаар гологдож байсан 10 жүжигчин

Одоо бол тэд дэлхийд нэртэй олны танил жүжигчид болж чадсан. Харин тэд анх гараагаа эхлэхдээ хангалттай хөөрхөн биш шалтгаанаар татгалзсан санал авч байсан гэхэд та итгэх үү?

Мэрил Стрип

Мэрил жүжигчний гарааны үедээ "Кинг Конг" киноны дүрд шалгалт өгч байжээ. Түүнийг шалгалт өгч байхад уг киноны Итали найруулагч дүр сонгогчдоо хандаж "Энэ гахайг яах гэж дуудсан юм? Хэтэрхий царай муутай юм байна." гэж байжээ. Тэр үед Мэрил Итали найруулагчид хандан "Таны урмыг хугалсанд харамсалтай байна." гэж Итали хэлээр хариулж байжээ.

Женнифер Лоуренс

Женнифер Лоуренс бол олны дунд алдартай жүжигчдийн нэг билээ. Холливудад түүний гаднах төрх тийм ч их сайшаагддаггүй байна. Квентин Тарантиногийн хийж буй киноны жүжигчин "Шэрон Тейт"-ийн дүрд Женнифер Лоуренс ба Марго Роби хоёрын алийг нь сонгох тал дээр жүжигчин "Шэрон Тейт"-ийн төрсөн эгч: "Хоёр жүжигчин бол хоёулаа авьяастай. Гэхдээ би Маргог сонгоно. Учир нь Женнифер эгчийн маань дүрийг бүтээхээр царайлаг гэж бодохгүй байна..." гэж хэлжээ.

Кэт Деннингс

Түүнийг анх жүжигчин болж байхад дүр сонгогчид бүх юмыг нь өөрчлөхийг хүсдэг байж. Хөх, шүд, үс. Тэр бүү хэл түүнийг арьсны өнгөө хүртэл өөрчлөхийг зөвлөж байсан гэсэн. Гэхдээ тэр хэнийг ч сонсоогүй юм. Харин одоо тэр Холливудын алдартай эмэгтэй жүжигчдийн нэг хэдийнээ болж чадсан юм.

Барбра Стрейзанд

Алдрын оройд хүрэх замд тэр юм юмыг л үзсэн байна. Түүний авьяасыг үнэлдэг ч гэсэн түүний хамраас болж гоо сайхны мэс засалд орохыг зөвлөдөг байжээ. Гэхдээ тэр өөрийн хамраа үлдээ хивэнд үлдээсэн юм.

Вайнона Райдер

Тэр багадаа богинохон үстэй байсан тул хүмүүс эрэгтэй гэж их андуурдаг байжээ. Түүний үеийнхэн түүгээр байнга доог тохуу хийдэг байсан ч тэр жүжигчин болохоор шийдсэн юм. Нэг удаа түүнийг киноны дүрд тоглох шалгалт өгч байхад сонгогч нь "Жүжигчний мэргэжил чамд тохирохгүй. Чи хангалттай хөөрхөн биш. Байсан газраа оч. Чамд юу ч алга." гэж хэлжээ. Харин одоо тэр дүр сонгогч хэлсэн үгэндээ харамсдаг гэдэгт итгэлтэй байна.

Риз Уизерспун

Тэр Лос-Анжелест анх ирээд байнга л "Чи намхан, царай чинь ч болохгүй байна, авьяас чинь ч болохгүй байна..." гэсэн үгүүд сонсдог байжээ. Харин одоо тэр тэдний хэлсэн үг буруу болохыг баталж чадсан юм.

Жессика Честейн

Түүнийг бусдаас өөр болохоор ихэнх дүр сонгогчид авдаггүй байжээ. Тэрээр хэлэхдээ: "Би сүүлийн 5 жил л магтаалын үг сонсож байна. Өмнө нь бүх юм эсрэгээрээ байдаг байсан. Нэг удаа би үсээ шар болгодог ч юм билүү гэж бодож байсан. Улаан үстэй болохоор дүр сонгогчид ямар дүрд тоглуулахаа мэддэггүй байсан байх."

Кира Найтли

Багаасаа л хэт туранхай ба урт эрүүтэй гэж дооглуулдаг байжээ. "Дүр сонгон шалгаруулалт бол чамайг ямар хог шаар болохыг хэлдэг газар." гэж хэлж байжээ.

Софи Лорен

Анх тэр ирээдүйн нөхөр болох Карло Понтигийн кинонд орж байжээ. Харин Карло Понти "Дахиад жаахан тураад, хамраа богиносгоод мөн цэвэрхэн аялгатай болох хэрэгтэй." гэж хэлжээ. Гэв Софи зөвхөн сүүлийн болзлыг нь л биелүүлэхийг зөвшөөрчээ.

Кейт Уинслет

Кейтийг хангалттай хөөрхөн биш ба махлаг гэдэг шалтгаанаар авдаггүй байжээ. Гэвч тэр кино урлагт хайртай тул анх жижигхэн дүр байсан ч тоглохыг зөвшөөрдөг байсан байна.