Хэцүү ааштай эмэгтэйтэй суух 8 шалтгаан

Эрэгтэй хүн заяаны ханиа сонгохдоо ихэвчлэн дутагдалгүй эсвэл маш бага дутагдалтай бүсгүйг хайдаг.

Лорен Скирвин хэмээх зохиолч хувийн туршлагаасаа эрэгтэй хүн гэрлэх хүнээ сонгохдоо дутагдлыг нь биш харин тодорхой давуу талыг байгаа эсэхийг харж байхыг зөвлөж байна.

"Хэрвээ та байнгын хөгжиж, байгаа газраасаа илүү дээш тэмүүлэхийг хүсэж байвал хэцүү ааштай бүсгүйтэй суугаарай. Одоо үүнийг тайлбарлая."

Ихэнх эрчүүд харьцахад амар бүсгүйг илүүд үздэг. Тэдэнтэй амар, толгой өвдөхгүй, их юм шаардахгүй, урсгалаараа л явж өөрөөс чинь их зүйл шаардахгүй. Ийм бүсгүйчүүд сайхан сэтгэлтэй, эелдэг, танд байнга буулт хийдэг тулд танд тэдэнтэй тухтай байх болно.

Харин БУСАД эмэгтэйчүүд бол үүнтэй эвлэрэхгүй бөгөөд тэд зүй ёсны зүйлээ шаардах л болно. Тэд өөрөөсөө, амьдралаас ба нөхрөөсөө авах зүйлээ авах ёстой гэж боддог. Тэд тантай санал нийлэхгүй үе гарна, таны бодолд нөлөөлж чадна, бодлыг тань өөрчилж чадна. Тэд улам л сайн сайхан уруу тэмүүлдэг.

Мэдээж эхний төрлийн эмэгтэйчүүдэд бүх зүйл хамаагүй мэт хэлж болохгүй. Тэд гэр бүлийн эрүүл харилцааныхаа төлөө өөрийн ашиг сонирхлыг дор тавьдаг байна. Тийм ч учраас тэдэнтэй харилцахад амар юм.

Санаачилгагүй ба мэдрэмжгүй эрчүүд ихэнхдээ эхний төрлийн бүсгүйчүүдийг сонгодог. Яагаад гэвэл тэд хэцүү адармаатай зүйлд дургүй. Тэр тусмаа харилцаа бол бүр хэцүү. Гэхдээ гэр бүлд эхнэр нь ашиг сонирхлоо байнга дор тавьдаг, нөхөр нь ямар ч санаачилга ба мэдрэмж бахгүй бол тэр гэр бүл угаасаа эрүүл харилцаатай гэр бүл биш юм. Сүүлдээ хайр нь унтарч ердөө л хамтран амьдрагч, хамтын зээл авсан эсвэл хүүхэд гэсэн шалтгаанаар л хамт амьдардаг байна.

Хэцүү ааштай бүсгүйчүүд бол өөр. Мэдээж хэцүү ааштай гэдэг нь хэрүүлтэй, зодоонтой гэсэн үг биш шүү. Тийм ээ, мэдээж тэдэнтэй байх асуудалтай. Гэхдээ тэд таныг, хүүхдүүдээ мөн гэр бүлээ илүү сайн сайхан байлгахыг хүсэж байгаа учраас.

Мэдээж та ийм бүсгүй бол танд тохирохгүй гэж бодож магадгүй. Эхний төрлийн эмэгтэйтэй амьдрах амар ч гэсэн таныг хөгжин дэвшихэд тус болохгүй. Хэцүү ааштай бүсгүйчүүдийн сэтгэлгээ их ба цаг хугацаа өнгөрөх тусам тэд таныг улам их хайрлаж хамтдаа хөгжиж дэвших болно. Мөн тэд бэлгийн амьдралд дээр эхний төрлийн бүсгүйчүүдээс илүү дээр байдаг байна. Өөр үгээр хэлбэл тэд таныг уйдаахгүй.

Та өөрийн хэцүү ааштай бүсгүйг олсон эсэхийг дараах 8 шинж байгаа үгүйгээр шалгаад үзээрэй:

  1. Тэр таны сонсохыг хүссэн зүйлийг тун ховор хэлдэг ба ихэнхдээ түүний зөв байдаг.
  2. Танаас хүндлэлийг хүсдэг бүсгүй байх хэрэгтэй.
  3. Улс төрд өөрийн гэсэн үзэл бодолтой байх хэрэгтэй. Таны улс төрийн үзэл бодолтой таарахгүй ч байсан болно.
  4. Шинэлэг содон зүйл ярихад таныг анхааралтай сонсдог бүсгүй.
  5. Таны авьяас хүсэл мөрөөдлийг улам их хурцалж дэмжиж өгөх бүсгүй.
  6. Таныг өдөр бүр илүү болоход туслах бүсгүй байх хэрэгтэй.
  7. Тогтмол өрсөлдөх ба зөв зүйлдээ бууж өгдөггүй байх бүсгүй.
  8. Хүсэлт зорилготой ба өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө тэмцдэг бүсгүй.

Аав маань ээжийг маань яагаад сонгосныг асуухад "Ээж чинь ааваас нь ухаантай байгаа нь таалагдсан..." гэдэг байсан. Жинхэнэ эр хүн л үүнийг хүлээн зөвшөөрч чадна гэж бодож байна.

Эцэст нь хэлэхэд намайг буруугаар битгий ойлгоорой. Хүн бүр өөр. Мэдээж хэцүү ааштай бүсгүйтэй хамт байх нь хүндрэлтэй. Гэвч тэр бүсгүй өөрийнхөө төлөө, нөхрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө үүнийг хийж байгааг санаарай.