Таны салах ёстой 4 муу зуршил

Хүн бүр л тамхи татахыг муу гэдгийг мэддэг. Тамхи татдаггүй нэг нь тамхинаас хол байж харин татдаг хүмүүс нь гарахыг хичээдэг. Гэхдээ тамхинаас илүү хор хөнөөл авчирдаг зүйл хүн бүрийн амьдралд бий. Тэр зүйл бидний амьдралыг хэрхэн хордуулж байгааг ч бид анзаардаггүй. Та юу гэж бодож байна?

Таныг хордуулж байдаг 4 зүйлтэй танилцуулъя:

1. Атаархал

Тийм ээ. Атаархал бол таныг өөрийн амжилтад хануулахгүй. Бусдын амжилтад баярлахгүй болгодог зүйл. Цахим ертөнц хөгжсөн үед атаархах сэтгэл тун амархан хөгжиж эхэлсэн байна.

Сэтгэл зүйчид 435 оюутнаас судалгаа авчээ. Тэд хир их цахим ертөнцөд байна яг л тэгж бодит амьдралдаа ханддаг гэнэ. Мэдээж таны ажил цахим ертөнцтэй холбоотой биш тохиолдолд. Бусдын амьдралыг цахим ертөнцөөр харж судлах нь ихсэх тусам тэд танаас илүү сайхан амьдарч байгаа мэт санагдах болно.

Атаархах сэтгэл хүндрэх тохиолдолд өөрөөсөө илүү гэж бодсон хүмүүсээ хорлох сэтгэл төрдөг байна. Улмаар өө хайж шүүмжилнэ. Бүр хүндрэх тохиолдолд муулна.

Яах ёстой вэ?

Та атаархдаг хүнтэйгээ нэг өдөр солигдлоо гэж бодоход танд түүний амьдрал таалагдана гэж бодохгүй байна. Бүгд өөрийн гэсэн асуудалтай.

Ер нь өөрийгөө бусадтай хэт харьцуулах шаардлагагүй. Бусдын амжилтад баярлаж сур. Атаархах биш би яавал ийм амжилтад мөн адил хүрэх тал дээр илүү анхаар. Тантай өрсөлдөх ганц хүн бол та өөрөө юм.

2. Гомдол

Гомдол бол бидний төсөөллөөс зөрж буй бодит байдал юм.

Жишээ нь таныг бүдрээд унахад таны урд сохор хүн гуйлга гуйж байлаа. Тэр хүн танд туслаагүй тохиолдолд та мэдээж тэр хүнд гомдохгүй. Харин түүний оронд таны ажлын хүн эсвэл таны найз байсан бол та сэтгэл дотроо гомдох болно. Хэрвээ гомдол шалтгаангүй байсан бол сөрөг сэтгэлийн зовуур шаналалтай адил юм. Таныг гомдоосон хүний нэр сонсогдох төдийд л бүх дурсамж сэдэрч таны сэтгэл эвгүй байдалд орох болно.

Яах ёстой вэ?

Гомдохгүйн тулд та бусдаас юу ч битгий хүлээ. Тэд танд ямар ч өргүй. Тантай эелдэг сайхан ч харьцах ёсгүй. Бодит байдлыг бодитоор хүлээж ав.

Мэдээж энэ нь таныг хүндэлдэггүй хүмүүстэй харьц гэсэн үг биш. Тиймэрхүү хүмүүсийг таньсан даруйдаа өөрөөсөө холдуулах хэрэгтэй. Харилцаа бүрээсээ дүгнэлт хийж энэ хүнтэй цааш харьцах шаардлага байгаа үгүйг шийд. Гомдохгүй амьдарснаар таны амьдрал хамаагүй энгийн болох болно.

3. Өрөвдүүлэх

Өрөвдүүлэх нь аз жаргалтай байхаас хамаагүй амар. Том Йорк

Өөрийгөө өрөвдүүлдэг хүмүүс бол өөртөө ч муу ба өрөөлд ч муу зүйл хийж байна гэсэн үг. Өрөвдүүлээд сурчихсан хүн бол яаж хийж байгаад л нэг шалтгаан олж өөрийгөө өрөвдүүлэхийг хичээнэ. Ихэвчлэн өөрийнхөө асуудлуудыг байнга ярьдаг хүмүүс амьдралын сайн талыг олж харахаа байчихсан байдаг. Тэд муу зүйл л олж харж тэрийгээ эргэн тойрны хүмүүстээ хэлэх гэж яардаг.

Яах ёстой вэ?

Би л бусдаас илүү зовж байна. Бусдын амьдралын хажууд миний амьдрал маш хүнд гэх мэт.

Та бусдын амьдралаар амьдарч үзээгүй л бол үүнийг хэлж чадахгүй шүү дээ. Мэдээж сэтгэлээ хуваалцаж бол болно. Ер нь өөрийн шийдэх асуудал эсвэл хамт шийдэх асуудал гэж бий. Таны ганцаараа шийдэх асуудал бол та ганцаараа л шийдэх ёстой.

4. Буруутгах

За таны салах ёстой сүүлийн муу зуршил бол бусдыг буруутгах. Бид чинь бусдын амьдралыг шүүж, хийсэн алдааг нь хов жив болгон ярих дуртай хүмүүс шүү дээ.

Хамгийн сонирхолтой нь тухайн хүний нөхцөл байдалд орж үзсэний дараа л танд түүнийг буруутгах эрх нээгдэнэ. Бусдыг буруутгадаг хүн өөрийгөө ч гэсэн буруутгадаг.

Яах ёстой вэ?

Хүн бүр алдах эрхтэй. Бид бүгдийн амьдрал хоорондоо адилгүй. Зарим нэг асуудалд дээр тусгаа шүүх байгууллагууд нь байдаг. Таны оролцоо зайлшгүй шаардлагагүй л битгий оролц.

Хэн хэнээс яаж салсан, хэн нь буруутай гэх мэт яриа танд ямар ч хэрэггүй.

Мөн та өөрөө алдсан тохиолдолд өөрийгөө насаараа буруутгах шаардлагагүй. Алдаанаасаа суралцаж дахин тийм алдаа гаргахгүйг хичээх хэрэгтэй.

Энэ бүгд бол муу зуршлууд

Дээрх муу зуршлуудаас салахад амар гэж бодож байна уу? Эсвэл та яг одоо надад ийм муу зуршил байхгүй гэж бодож байна уу? Эсвэл дээрх нийтлэл ямар ч ор үндэслэлгүй хуурамч зүйл мэт санагдаж байна уу?

Тэгвэл нэгэн туршилт явуулахыг хүсэж байна. Та ямар нэгэн бугуйвч олоод нэг гартаа зүү. Тэгээд 21 хоног гомдлохгүй, бусдыг болон өөрийгөө буруутгахгүй, хов живээс хол байх гээд үзээрэй. Хэрвээ чадаагүй тохиолдолд бугуйвчаа нөгөө гартаа зүүж 21 хоног шинээр эхлэх болно.

Мэдээж та заавал ингэж туршихгүй байж болно. Хамгийн гол нь та эдгээр муу бодлуудаасаа салах ёстой.