Амьдралын тухай 45 сургамж

Регинна Бретт бол Пулитцерын шагналын 2 удаагийн эзэн юм. Тэрээр амьдралдаа их зүйл үзэж туулсан бөгөөд өөрийн амьдралаас сурсан зүйлүүдээ 45 сургамж болгон бичжээ. 18 жилийн турш ганцаараа хүүхдээ өсгөж, 41 настайдаа хөхний хавдрыг даван гарч, дөнгөж 45 настайдаа чин үнэн хайртайгаа учирч амжилтад хүрсэн хүн юм.

Амьдралын тухай 45 сургамж:

  1. Амьдрал шударга биш гэхдээ л амьдрал бол сайхан зүйл.
  2. Хэрвээ эргэлзэж байвал дахиад нэг урагшаа алхаад үз.
  3. Амьдрал бол хэтэрхий богинохон. Тиймээс үзэн ядахад бүү зарцуул.
  4. Өөртөө хэт их чухал битгий ханд.
  5. Сар болгон төлбөр тооцоогоо хий.
  6. Маргаан бүр дээр ялах шаардлагагүй.
  7. Хэн нэгэнтэй хамт уйл. Энэ нь ганцаараа уйлснаас хамаагүй дээр.
  8. Чи бурханд уурлаж болно. Бурхан чамайг ойлгоно.
  9. Эхний цалингаа авах мөчөөс эхлээд тэтгэврээ хөрөнгө оруул.
  10. Шоколад идмээр байвал татгалзах нь утгагүй зүйл.
  11. Өнгөрсөнтэйгөө эвлэр. Эвлэрэхгүй бол таны одоо цагийг үгүй хийх болно.
  12. Таны хүүхдүүд таны нулимсыг харахад ямар ч буруу зүйл байхгүй.
  13. Өөрийн амьдралаа бусдын амьдралтай бүү харьцуул. Тэдний амьдрал үнэн хэрэгтээ ямар гэдгийг чи мэдэхгүй.
  14. Хэрвээ таны харилцаа нууц байх шаардлагатай бол ийм харилцаанаас татгалзах хэрэгтэй.
  15. Хормын зуур л бүх зүйл өөрчлөгдөх боломжтой. Гэхдээ санаа бүү зов. Бурхан тантай хамт.
  16. Амьдрал хэтэрхий богинохон. Тиймээс амьдралаа уйтгартай урт үдэшлэгт бүү зарцуул.
  17. Танд таны өнөөдрийн амьдрал сонирхолтой байж чадвал та юуг ч туулж чадна.
  18. Зохиолч хүн бичдэг. Зохиолч болмоор байвал бич.
  19. Аз жаргалтай хүүхэд настай байх хэзээ ч оройтдоггүй. Хоёр дахь хүүхэд нас бол 100 хувь танаас хамаарна.
  20. Хайртай зүйлээ дагах мөч ирэхэд татгалзалгүй дагаарай.
  21. Лаа асаа, гоё дотуур хувцас өмс. Юуг ч онцгой өдөрт бүү хадгал. Тэр онцгой өдөр чинь өнөөдөр юм.
  22. Өөрийнхөө чадах бүхний хий. Харин дараа нь юу болох ёстой нь болно.
  23. Онцгой бай. Тод хувцас өмсөхийн тулд хөгшрөхөө хүлээх шаардлагагүй.
  24. Секс хийхэд хамгийн гол эрхтэн бол тархи юм.
  25. Чиний аз жаргал зөвхөн чамаас л шалтгаална.
  26. Ямар нэгэн асуудал тулгарахад нэг асуултыг асуу: "5 жилийн дараа энэ тийм чухал байх уу?"
  27. Бүхнийг уучил.
  28. Бусдын юу гэж бодох бодол чиний санааг зовоох ёсгүй.
  29. Цаг хугацаа бүгдийг эмчилнэ. Цаг хугацаанд цаг хугацаа өг.
  30. Байдал муу эсвэл сайн байгаа нь хамаагүй. Байнга л өөрчлөгдөх болно.
  31. Чамайг өвдөх үед чи өөрийгөө асрах хүн биш. Чиний найз болон ойр дотнын хүмүүс хийх зүйл. Тиймээс эдгээр харилцаагаа гамнаарай.
  32. Гайхамшигт итгэ.
  33. Хөгшрөх нь залуугаараа үхэхээс хамаагүй дээр.
  34. Хүүхдүүдэд чинь чамтай өнгөрөөх ганц л хүүхэд нас байгаа. Мартагдашгүй болгоорой.
  35. Өдөр бүр гадагш гар. Гайхамшиг энд тэнд болж байдаг.
  36. Бид өөрсдийн асуудлыг багцлаад хэн нэгний асуудалтай харьцуулах юм бол тэр дор нь асуудлаа нуух болно.
  37. Амьдралаа харж хэт их бүү дүгнэ. Зүгээр л хийж болох бүх зүйлээ хий.
  38. Атаархах нь хий дэмий цаг үрэхтэй адил.
  39. Хамгийн сайн зүйл чамайг урд чинь хүлээж байгаа.
  40. Ашигтай, гоё ба хөгжилтэй гэсэн нэрээс бусад бүх зүйлээс сал.
  41. Эцсийн эцэст хамгийн чухал зүйл бол чи хэн нэгнийг хайрлах.
  42. Сэтгэл чинь ямар байх нь хамаагүй босоод хүмүүстэй харилц.
  43. Буулт хий.
  44. Гүнзгий амьсгаа ав. Таны бодлыг тайвшруулах болно.
  45. Амьдрал бэлгийн хайрцагт ирдэггүй ч маш том бэлэг юм.