Хүүхэд хүмүүжүүлэхэд гаргадаг 7 алдаа

Сүүлийн жилүүдэд хүүхэд хүмүүжүүлэх арга барил нь маш хэцүү болсон билээ. Одоо үеийн эцэг эхчүүдийн ихэнх нь хүүхдээ бусдаас дутаахгүйн тулд багаас нь гоё хувцас өмсгөж, шинэ технологи дунд өсгөж, янз бүрийн сургалтын төвд явуулах болсон. Энэ нь яг зөв гэж үү? Бидний үр хүүхэд ямар тэмцээнд орж байгаа мэт л байдалд байдаг. Харин сэтгэл зүйчид энэ тал дээр өөр бодолтой байна. Хүүхэд хэчнээн ийм байдалд өссөн ч сэтгэл дотроо аз жаргалгүй ба өөртөө итгэлгүй өсдөг байна.

Орчин үеийн эцэг эхчүүдийг гаргадаг 7 алдааг хүргэж байна.

Хүүхэд уйдахгүй байвал бид сайн эцэг эхчүүд

Нөхцөл байдал: Бид хүүхдийнхээ хором бүрийг хөгжилтэй дурсамжтай байлгахыг хичээдэг. Энэ тохиолдолд хүүхэд маань өөрийн хийсвэр ертөнцийг бий болгож тэр хийсвэр ертөнц дотор нь маш хөгжилтэй аав, ээж, эмээ, өвөө гээд хүмүүс бий. Эсвэл хүүхэлдэйн баатруудаар дүүрчихсэн байдаг. Улмаар хүүхэд ертөнцийг тийм гэж хүлээж авч эхэлнэ.

Яах хэрэгтэй вэ: Уйтгар бол хүний хөгжилд зайлшгүй шаардлагатай зүйл. Хүүхэд уйдсан үедээ төсөөлж эхэлнэ. Хүүхдээ уйдах цаг заавал өгөх хэрэгтэй. Тэр үед таны хүүхэд өөрийн уйдааг төсөөллөөрөө давж чадах эсэхийг шалгаад үзээрэй.

Асуудлыг чинь одоохон шийдлээ битгий уйлаарай

Нөхцөл байдал: Хүүхдийн шаардсаныг хурдтай ба байнга биелүүлэх. Зайрмаг идмээр байна гэсэн үед нь зайрмаг авч өгөх, дэлгүүрт хүнс цуглуулж байхад тоглоом авахуулах, машин барьж байхдаа хүүхдэдээ утсаа оролдуулах гэх мэт.

Яах хэрэгтэй вэ: Хүүхэд өөрийн хүсэж буй зүйлээсээ татгалзаж сурснаар ирээдүйн стресстэйгээ тэмцэж сурдаг байна. Хүсэж байгаа тоглоомыг нь авч өгөөгүй ч тоохгүй байдаг хүүхэд бол ирээдүйн амьдралын асуудлуудыг өөртөө хүндээр тусгаж авахгүй нь тодорхой.

Тэр зүгээр л тоглож байна

Нөхцөл байдал: Хүүхдээ байнга өмөөрөх нь буруу. Мэдээж таны хүүхэд танд хамгаас чухал ба нандин хүн. Гэхдээ гудамжинд хүүхдүүдтэй тоглож байхдаа бусдыг дээрэлхэх, томчуудыг загнаж хараах, амьтадтай хэрцгий хандах гэх мэт хэтэрсэн тохиолдолд та арга хэмжээ авах хэрэгтэй.

Яах хэрэгтэй вэ: Хүүхэд юу хийж байгаагаа бүгдийг ойлгодог байна. Тэр үед эцэг эх нь болиулах биш харин өмөөрөх тохиолдолд хүүхэд болдог зүйл гэж ойлгодог. Тиймээс хүүхдээ багаас нь олон нийт дунд хэрхэн биеэ авч явах, аль нь зөв аль нь бурууг сайн ойлгуулах хэрэгтэй. Мөн бусдад туслах, бусдыг өмөөрөх, харилцан тохиролцох, баярлалаа ба гуйж байна гэж хэлүүлэхийг хичээгээрэй.

Дулаан хувцасласан уу? Зургаа явуулаарай шалгая.

Нөхцөл байдал: Байнга хүүхдийнхээ үйлдлийг хянаснаар хүүхэд биеэ даах чадваргүй болдог байна. Өглөө малгайгаа өмсөж гарсныг, хичээлийнхээ эд зүйл мартсан эсэх гэх мэт. Улмаар хүүхэд хариуцлага гэдэг зүйлийг ухамсарлахгүй өсдөг.

Яах хэрэгтэй вэ: Хүүхдэдээ сонголт хийх эрх өг. Үйлдэл бүр үр дагавартай байдаг. Ороолтоо зүйхгүй бол ханиад хүрнэ. Даалгавраа хийгээгүй бол муу дүн авна гэх мэт.

Тэр хэтэрхий жаахан байна

Нөхцөл байдал: Эцэг эхчүүд хүүхдэдээ төгс хүүхэд насыг бэлэглэхийг хүсдэг учир хүссэнээр нь байлгахыг хичээдэг. Томроод сургуульд орох үед багш нар нь шаардлага тавих үед таны хүүхэд яах бол? Мөн бусдыг хүндлэх хүндлэлийн талаар ч гэсэн яригдаж байна.

Яах хэрэгтэй вэ: Гэрийн ажил, эмх замбараатай байх тал дээр багаас нь сургах хэрэгтэй. Бага зэргийн ажил, аяга тавгаа угаах гэх мэт ажлууд нь ирээдүйд тулгарах ажлуудын бэлтгэл юм.

Хүүхэд маань шөл уух дургүй, өөрөө хувцсаа өмсөх дургүй бас нойр нь хүрэхээр л унтдаг

Нөхцөл байдал: Эцэг эхчүүд ийм байдлыг хүүхдийнхээ онцлог гэж хардаг байна. Сурсан юмыг сураар боож болохгүй гэж хэлээд л өөрсдийгөө өмөөрч хүүхдээ өөрчлөх дургүй байдаг. Үр дүнд нь таны хүүхэд удахгүй таны толгой дээр гарах нь тодорхой юм.

Яах хэрэгтэй вэ: Та бид залхууралгүй хүүхдэдээ зөв зүйлийг сургах хэрэгтэй. Улмаар таны хүүхэд танд талархах болно. Мэдээж ямар нэгэн цагийн хуваарьгүй тохиолдолд хүүхдийн нойр солигдож анхааралгүй болно. Улмаар зөвхөн өлссөн үедээ хоол идэж энэ нь дараагийн асуудлуудын шалтгаан болно. Тиймээс багаас нь зөв зүйлд сургачхаад сурсан юмыг сураар боож болохгүй гэж хэлэх нь илүү дээр юм.

Хүүхэд маань шинэ тоглоомтой байвал би ч яах вэ дээ...

Нөхцөл байдал: Одоогийн эцэг эхчүүд хүүхдийнхээ амьдралыг төрөл бүрийн зүйлээр дүүргэдэг. Сургалт, секц, сургууль, давтлага гээд л... Эцэг эхчүүд хүүхдэдээ цаг хугацаа ба мөнгийг харамгүй зардаг. Харин өөрсдийгөө улмаар мартдаг байна.

Яах хэрэгтэй вэ: Та ч гэсэн хүн гэдгийг бүү март. Танд хүсэл мөрөөдөл, хийх дуртай зүйл гээд бас байгаа. Мөн хамгийн чухал нь таны эрүүл мэнд. Таны эрүүл мэнд муудвал таны хүүхдийг хэн асрах вэ? Тийм учраас өөртөө байнга анхаарал хандуулах нь зөв юм.

Танд дээрх 7 алдаанаас байна уу? Байдаг бол яах ёстойг нь мэдээд засаж эхлээрэй.