Аз жаргалтай байх дүрэм

Та төгс болох талаар огт бүү санаа зовоорой. Төгс хүн гэж огт байдаггүй. Таны гол зорилго бол аз жаргалтай байх.

Төгс болох зорилго нь бидний амьдралыг тэмцээн мэт л болгодог. "Том тушаал дээр очсон уу?", "Машинаа томруулсан уу?", "Фитнессээр хичээллэж булчинтай болооч...", "Гэр бүл зохиогоогүй л байна уу?" гэх мэт бусдын асуултуудад эерэг хариулт өгөхийн тулд амьдрах шаардлагагүй. Та аз жаргалтай болохын тулд юу хийх ёстойгоо л хий.

Амьдрал бол энгийн. Хүндрүүлэх шаардлагагүй.

Та амьдралыг хэдий чинээ энгийнээр хүлээж авна таны амьдрал төдий чинээ энгийн байх болно. Ямар нэгэн асуудлыг хэт хүндээр хүлээж авах юм бол таны амьдрал хүнд л санагдана. Таалагдсан бол хэл, таалагдаагүй бол хэл, санаж байвал залга, ойлгомжгүй байвал асуу... Энгийн зүйлийг хүндрүүлж байснаас үнэхээр хүнд асуудлуудыг энгийнээр хүлээж авах нь танд тустай.

Хэт ойрхон битгий хүлээж ав

Таны эсрэг чиглэсэн ямар нэгэн үйл явдлыг өөрт ойрхон битгий хүлээж ав. Нохой танруу хуцаж байх юм бол та өөрийгөө муу энергитэй гэж мухар сүсэглэх хэрэггүй. Хэн нэгэн танд муухай хандвал битгий тоо. Таны амьдралд тохиох таагүй үйл явдлыг өөрт хэт ойрхон хүлээж авах нь муу юм. Болоод өнгөрсөн зүйл болохоор сургамж аваад амьдралаа цааш үргэлжлүүл.

Та төгс байх шаардлагагүй

Дэлхий дээр төгс хүн ганц ч байхгүй ба та хэзээ ч төгс болж чадахгүй. Та хэчнээн сайжирч дээшилсэн ч тухайн үед танд бага л санагдах болно. Англи хэл сурсан бол хятад хэл сурах, хятад хэл сурсан бол орос хэл сурах шаардлагагүй. Гол нь та аз жаргалтай болоход юу хэрэгтэйг хий. Бүх юм сурч бүгдэд төгс харагдахыг бүү хичээ.

Зөвхөн өөртэйгөө тэмц

Өөрийгөө бусадтай харьцуулж, бусдаас илүү гарах гэсэн бодол бол зөв зам биш. Та өөрийгөө мухардуулж байна гэсэн үг. Дэлхий ертөнц дээр та зөвхөн өөртэйгөө тэмцэж байгаа. Та хэн нэгнээс илүү гэхээсээ өчигдрийн өөрөөсөө бага ч гэсэн илүү болох нь чухал юм.

Байнга зөв баймаар байна уу? Эсвэл сайхан харилцаатай баймаар байна уу?

Бусдаас илүү амьдрах, зорилгодоо хүрэх нь аз жаргалтай болгодог гэж битгий бодоорой.

Энэ бол яг л хэн нэгэнтэй маргалдсаны дараахтай адил зүйл. Өөрийн зөвийг баталж түүнийг бурууг зарлаж, түүнийг эвгүй байдалд оруулж харин та сэтгэл ханамж авна. Харин дараа нь юу болох вэ?

Ямар ч үнээр өөрийн зөв гэдгийг нотлох шаардлагагүй. Инээмсэглээд буулт хийх нь заримдаа зөв сонголт байдаг.

Та бол таны ажил биш

Хүн бүр ажиллах ёстой. Бидэнд хариуцлага ба өөрт хэрэглэх мөнгө олох хэрэгтэй.

Гэхдээ ажил таны амьдралын гол суурь байж болохгүй. Ажлыг ажлын цагаараа ажил дээрээ хийх хэрэгтэй. Харин чөлөөтэй гарсан цагтаа шинэ зүйл хий. Жишээ нь аял, шинэ юм сур, шинэ хүмүүстэй танилц... Энэ нь харин ч таны ажилд ирээдүй хэрэгч болж магад.

Та азтай байна

Энэ нийтлэлийг уншиж чадаж байна гэдэг нь та бичиг үсэг тайлагдсан гэсэн үг. Мөн танд ямар нэгэн цахилгаан төхөөрөмж байгаа ба интернеттэй холбогдсон байна. Үүнээс үүдэхэд та орон гэртэй ба хоёр идэхгүй хоосон хонодоггүй нэгэн. Мэдээж танайд цэвэр ус, тог ба халаалт байгаа байх.

Баяр хүргэе. Та дэлхий дээр хүн болгон хэрэглээд байдаггүй зүйлүүдийг хэрэглэж байна. Энэ нь таныг үүнээс илүү байх шаардлагагүй гэсэн үг биш. Зүгээр л ямар нэгэн хэцүү үед эсвэл уйлмаар санагдах үедээ ямар аз жаргалтай амьдарч байгаагаа санаж байгаарай.

Хөгжилд

Та хэзээ хүүхэд шиг хөгжилдсөн бэ? Ямар ч ашиг сонжоо харахгүйгээр? Хэрвээ санахгүй байгаа бол яг өнөөдөр та хийх дуртай зүйлээ хий.