Тархины тухай 10 баримт

Бидний тархи маш гайхалтай билээ. Тэр биднийг ямар ч өндөрлөгт хүргэж, ямар ч хүслийг бодит болгож чадах ба ямар ч хэцүү зорилго байсан хүрэхэд минь тусалдаг. Харин тархи хэрхэн ажилладгийг та мэдэх үү?

1. Тархины хувьд бодит байдал ба төсөөлөл нь нэг зүйл.

Тархи нь ямар нэгэн бодлыг бодит эсвэл төсөөлөл гэдгийг мэдэлгүйгээр ханддаг байна. Тиймээс л өөдрөг бодолтой хүн илүү жаргалтай байдаг байна.

2. Оюуны ажил тархийг ядраадаггүй байна.

Тархи ядарсан мэдрэмж нь бидний сэтгэл хөдлөлөөс болдог байна.

3. Ихэнхдээ тархи автомат горимд ажилладаг.

Бидний өнөөдрийн ихэнх бодлууд өмнөх өдрийн бодлууд байдаг байна. Тийм болоод гутрангуй үзэлтэй хүмүүст өөрчлөгдөх хэцүү байдаг байна. Ер нь бол бясалгаж тархиа цэвэрлэх нь зөв санаа юм.

4. Бид бодож байгаа зүйлээ хардаг.

Та шинэ үс засалт хийлээ. Гэтэл тийм үс засалттай хүмүүс илүү харагдах болно. Эсвэл та шүдний аппарат эсвэл нүдний шил зүүдэг болох юм бол шүдний аппараттай эсвэл нүдний шилтэй хүмүүс илүү олон тааралдаж байгаа мэт санагдана. Та юу хармаар байна түүнийгээ бодож төсөөлөх хэрэгтэй.

5. Тархийг булчин шиг дасгалжуулах хэрэгтэй.

Тархинд булчин шиг дасгал хөдөлгөө хэрэгтэй. Зэвэр агаарт дасгал хийх, шинэ зүйл сурах, зөв хооллолт, сайн унтах, шинэ газар үзэх, ном унших гэх мэт дасгалууд зөндөө бий.

6. Тархи амардаггүй.

Бид унтаж байхад ч гэсэн тархи ажиллаж л байдаг. Унтаж байхад үйл ажиллагаа нь өдрийн байдлаас илүү байдаг байна.

7. Хааяа тархийг цэвэрлэх хэрэгтэй.

Мянга мянган сөрөг бодлуудаар дүүргэхгүйн тулд тархиа цэвэрлэх хэрэгтэй. Энэ нь бид бясалгаж тархи толгойгоо амраахыг хэлнэ.

8. Мартах нь сайн, яагаад гэвэл бид мэдрэлийн системийн уян хатан байдлыг хадгална.

Шинэ дурсамжаа хадгалахын тулд бид хуучин дурсамжаа бага багаар мартдаг. Ерөнхийдөө муу болсон зүйл, санахыг хүсдэггүй дурсамжуудаасаа туршлага хуримтлуулсныхаа дараа ангижирч гэгээлэг дурсамжуудаар дүүргэх хэрэгтэй.

9. Тархи өвдөлт мэдэрдэггүй.

Тархинд өвдөлт мэдрэгч байдаггүй тул тэрээр өвдөлт мэдэрдэггүй байна.

10. Бид өөрсдийн тархийг өөрчилж чадна.

Ямар нэгэн шинэ зүйл хийхэд шинээр маш олон мэдрэлийн холбоосууд үүсдэг. Хэрвээ бид ямар нэгэн зүйлийг чадахгүй гэж бодох юм бол тархины гүнд энэ бодол нь аль хэдийнээ биеллээ олж эхэлдэг байна. Харин чадна гэж бодох юм бол тархи таныг зорилгодоо хүрэхэд тань туслах болно.