Одууд ч гэсэн хэн нэгний шүтэн бишрэгч байдаг

Хүн бүр өөрийн гэсэн шүтээнтэй байдаг. Түүнээсээ урам зориг болон үлгэр дуурайл авдаг байна. Бид тэдний хийсэн кино, дуу болон бусад уран бүтээлд үнэхээр хайртай. Тэдэнд ч гэсэн өөрсдийн гэсэн шүтээн байдгийг та мэдэх үү?

Бид 10 оддын шүтээнийг та бүхэнд танилцуулж байна.

Кара Делевинь / Анжелина Жоли

Кара бол Жолигийн шүтэн бишрэгч юм. Тэр түүний уран бүтээл болон энхийн төлөө хийсэн юм болгоныг нь хүндэлж биширдэг байна. Жолигоос урам зориг авч тэрээр жүжигчин болохоор шийдэж байжээ. Анжелина бол түүний жинхэнэ баатар юм.

Пинк / Жонни Депп

Дуучин маань багаасаа л Жонни Деппийн шүтэн бишрэгч байжээ. Түүний нөхөр үүнийг мэддэг тул түүнийг Жоннитой танилцуулахыг хүссэн ч тэрээр өөрөө танилцаж чадаагүй гэдэг. Харин Деппиг тэврэх боломж бол гарч тэр боломжоо Жимми Киммелийн нэвтрүүлэг дээр ашигласан байна.

Ким Кардашян / Виктория Бекхэм

Кардашян гэр бүлийн хамгийн дуулиантай нэг билээ. Тэрээр алдар нэрийн оргилд хүрэхээсээ өмнө Викоториа Бекхамын бүх үйлдлийг дуурайдаг байжээ. Үсний засалт, хувцас, хоолны дэглэмийг нь хүртэл дуурайдаг байсан гээд боддоо.

Селена Гомес / Натали Портман

Селена ч гэсэн өөрийн гараагаа хүүхэд байхдаа эхэлж байсан. Наталигаас үлгэр дуурайл авч түүнийг загварын охин тэнгэр гэдэг байна. Улаан хивсний ёслол дээр тэдний төстэй байдлыг харах боломжтой байдаг гэнэ.

Кристен Стюарт / Харрисон Форд

"Оддын дайн" болон "Индиана Жонс" киноны гол дүр болох Харрисон Форд Кристен Стюартын шүтээн гэхэд итгэх үү? Тэр Кристен Стюартын жагсаалтын нэгд байдаг байна.

Эштон Кучер / Женнифер Энистон

"Найзууд" олон ангит кино анх гарч эхэлж байхад л Эштон маань Женниферийн шүтэн бишрэгч байсан байна. Тэр гэртээ Женниферийн тухай ном сэтгүүл болон зургуудыг цуглуулдаг байжээ. Од болсныхоо дараа Энистоныг болзоонд урьсанд Энистон маань татгалзсан гэдэг.

Леди Гага / Бритни Спирс

Гагагийн шүтээнүүдийн дунд Мадонна, Элтон Жон, Дэвид Боуи ордог. Харин тэдний дунд Бритни Спирс ордог гэдэгт итгэх үү? Тэр залуудаа Бритнигийн дууг сонсож түүний загварыг дуурайдаг байжээ. Харин одоо тэр шүтээнтэйгээ найзууд болж чадсан юм.

Ариана Гранде / Жим Керри

Өөрөө ч гэсэн хошигнолд дуртай тэрээр инээдмийн кинонд нэрээ мөнхөлсөн Жим Керриг шүтдэг байна. Тэрээр шүтээнтэйгээ уулзах хүслээ биелүүлж чадсан юм.

Эмма Уотсон / Жулия Робертс

Эммагийн багын хүсэл нь зүгээр нэг жүжигчин болох биш байсан байна. Тэр яг л Жулия Робертс шиг болохыг хүсдэг байжээ. Жулиягийн инээмсэглэл нь түүнийг татсан гэдэг.

Хелен Миррен / Вин Дизель

Төсөөлөх ч хэцүү байгаа биз? Оскарын шагналт Хелен Миррений шүтээн бол "Галзуу хурд" киноны гол дүр Вин Дизель юм. Өөрийн шүтээнтэйгээ тэрээр "Галзуу хурд - 8" кинонд хамтдаа тоглож чаджээ