Еврей ухаан

Еврейчүүд мөнгөө алдсан бол ингэж хэлдэг гэнэ: "Бурхан минь мөнгөөр авсанд талархлаа!"

Еврей ард түмнийг хамгийн ухаантай ба мэдлэгийн эх үүсвэр нь шууд бурхнаас ирдэг гэгддэг. Үндэстэн бүр өөрийн гэсэн ертөнцийг харах өнцөгтэй. Тэр нь ард түмний онч үгээр илэрдэг байна. Та бүхэнд еврей үндэстний ухаалаг онц үгийг хүргэхэд таатай байна.

  1. Хэрвээ асуудлыг мөнгөөр шийдэж болж байвал энэ нь асуудал биш харин зардал юм.
  2. Адам бол анхны азтай залуу. Учир нь түүнд хадам ээж гэж байгаагүй.
  3. Бурхан хүнд их сонсож бага ярь гээд хоёр чих нэг ам заяасан байдаг.
  4. Дарс орж нууц гарлаа.
  5. Бурхан нэгэн зэрэг бүх газар байж чадахгүй тул ээжүүдийг бүтээжээ.
  6. Хэт амттай байвал идүүлчихнэ. Хэт гашуун байвал нулимчихна.
  7. Мөнгөгүй гэж гомдлох мөртлөө ухаангүй гэж хэн ч гомдлохгүй юм.
  8. Ямааны урд талаас, адууны ард талаас, тэнэгийн бүх талаас болгоомжил.
  9. Загас ба зочин хоёр 3 дахь хоногоосоо өмхийрч эхэлдэг.
  10. Хүзүү дээрээ гаргамааргүй бол битгий хэт бөхий.
  11. Бурхан ядуу хүмүүсийг үнэтэй гэм нүглээс хамгаалдаг.
  12. Эцэг эхчүүд хүүхдэдээ ярихыг заадаг. Харин хүүхдүүд эцэг эхдээ дуугүй байхыг заадаг.
  13. Холоос хүн бүр дажгүй харагддаг.
  14. Буурал үс хөгширсний шинж болохоос ухаалгийн шинж биш.
  15. Сайн дуугүй байх нь сайн ярихаас хэцүү.
  16. Бурхан минь хөл дээрээ босоход минь туслаач. Унаж бол би өөрөө ч чадна.
  17. Туршлага гэдэг нь өөрсдийн алдааг хэлдэг үг юм.
  18. Хөгшрөх цагт нүд муу хардаг ч илүү ихийг харж чаддаг.