Маш сонирхолтой богино сонжоог танд хүргэж байна. Та ердөө ганц л асуултад хариулаад таны амьдралд одоогийн байдлаар юу хамгийн чухал болохыг мэднэ. Танд хийх ёстой 5 зүйл байна:
- Уйлж буй хүүхдийг тайвшруулах.
- Ширүүн бороо орж эхлэх гэж байна. Тагт дээр хатаах гэж тавьсан ор дэрний даавуугаа оруулах.
- Угаалтуур усаар дүүрч халих гэж байна. Усыг хаах.
- Хаалга тогшиж байна. Хаалга уруу очих.
- Утасны дуудлага ирж байна. Дуудлагад хариулах.

Та эхлээд алийг нь хийх вэ?
- Хэрвээ хүүхдийг тайвшруулсан бол таны хувьд гэр бүл хамгийн чухал.
- Угаасан ор дэрний даавуугаа оруулсан бол таны хувьд хайр ба дотно харилцаа чухал.
- Ус хаасан бол таны хувьд мөнгө чухал.
- Хаалга уруу очсон бол найзууд чухал.
- Утасны дуудлагад хариулсан бол ажил чухал.