Таны нударга таны тухай юу хэлж чадах вэ?

Хүний зан чанарыг гадаад ба дотоод талаас нь мэдэх боломжтойгоос гадна үйл хөдлөлөөр нь мэдэх боломжтой байдаг байна. Та гараа яаж атгадаг вэ?

1. Та бол танд хэцүү байсан ч хүмүүст тусалдаг хүмүүсийн нэг юм. Байнга шинийг эрэлхийлж байдаг ба эрч хүчтэй. Бага зэрэг тэвчээр муутай. Та бусдад хүчтэй тэвчээртэй зоригтон л гэсэн үг. Тиймээс ихэнх хүмүүс танд тусламж ба хамгаалалт хэрэгтэй үед чинь тэр болгон анзаарч чаддаггүй. Тантай таны сайхан сэтгэлийг ашиглах гэсэн хүмүүстэй таардаг ч үл тоож тэдэнд тусалдаг. Та бол сайхан сэтгэлтэй ба тусламж хэрэгтэй хүн болгонд тусална. Гэхдээ хэнд туслахаа одооноос бодохгүй бол болохгүй шүү.

2. Та бол нийтэч ба янз бүрийн хүмүүсийг татдаг. Таны найзууд таны илэн далангүй байдал ба ухаанд дуртай байдаг байна. Өөртөө итгэлтэй. Өөрийнхөө хүч чадалд бүрэн итгэдэг. Мөн та шаргуу тул хамт олны толгой болон ажил дээрээ удирдагчаар сонгогдох нь элбэг. Танд зоригтой шийдвэр гаргахад юу саад болдог вэ гэх юм бол буруу шийдвэр гаргаж хохиролд орох айдас юм. Та магтаалаар дутдаг. Хүмүүс таныг магтахгүй байсан ч гэсэн та өөртөө итгэлтэй байгаарай. Сэтгэлээсээ магтаалын үг ховор болсон цаг үе шүү дээ.

3. Та бол хурц ухаантай ба гайхалтай сайн ярьдаг. Гэвч бага зэрэг ичимхий тул үүнийгээ ил тодоор харуулж чаддаггүй байна. Тиймээс таныг хүмүүс дуугүй ба нийтэч биш гэж боддог. Юмыг их эргэцүүлж боддог ба хааяа энэ нь дэмий санаа зовох шалтгаан болдог байна. Тантай хамт байгаа хүмүүс дулаан ба таатай уур амьсгалыг мэдэрдэг. Заримдаа үл ойлголцлоос болж хэт их гутрах үед байдаг. Гэхдээ үүнийг засах хялбар арга бий. Бага зэрэг нээлттэй болж эхний алхмыг хийхээс бүү ай.