Охин дүүгээ харж байна

Нэг удаа эхнэр маань 2 настай хүүгээ өрөөнөөс нь очиж авахад хүү маань ээжийнхээ цамцыг сөхөж гэдсэнд нь ойртсон юм. Эхнэр маань юу харж байгааг нь асуутал “Охин дүүгээ харж байна.” гэсэн. Бид ч тухайн үедээ нэг их тоогоогүй юм. Гэтэл нэг их удалгүй эхнэр маань 2 долоо хоногтой жирэмсэн гэдгээ мэдсэн. Хамгийн сонирхолтой нь охин байсан.

 

Өнгөрсөн амьдрал

“Би төрөхөөс өмнө надад эгч байсан. Эгч ба миний өмнөх ээж хоёр одоо их хөгширсөн. Машинд гал асаж байхад тэр хоёр амьд үлдэж чадсан. Харин би чадаагүй.” гэж 5 настай хүү маань хэлж байсан.

 

Хаанаасаа ийм юм бодож олдог байна?

Миний охин нэг удаа “Тэр эмэгтэй таныг зурагт үзэж байхыг хардаг бас унтаж байхад чинь тааз дээр унтдаг. Тэр эмэгтэй миний зүрхийг идэхийг хүсдэг.” гэж хэлж байсан. Зөвхөн хүүхдийн нэвтрүүлгүүд үзэж байсан охин маань хаанаас ийм юм бодож олдог байна аа?

 

Санаж байна

Миний охин дүү бага байхдаа өвөөгийн зургийг бариад “Санаж байна…” гэж хэлэнгээ уйлдаг байсан. Өвөө маань намайг төрөхөөс өмнө өөд болчихсон байсан. Хожим нь ээж хэлэхдээ “Дүү чинь эмээгийн чинь хэлдэг байсан зүйлүүдээс их хэлдэг байсан.” гэсэн.

 

Гүн нүх

3 настай хүү маань нэг удаа:

Хүү: “Ээжээ… тэр хүн маш том шар нүдтэй. Яг одоо тан уруу харж байна.” гэв.

Би: “Юу гэж дээ. Тийм хүн байхгүй хүү минь.” гэв.

Хүү: “Өө тэр одоо нуугдчихлаа.” гэж хэлээд инээв. Дараа нь “Ээжээ та түүнийг уурлуулчихлаа. Одоо тэр таныг унтахаар ирнэ гэсэн.”

Хэд хоногийн дараа хүү маань:

Хүү: “Би 4 нас хүрэхгүй. Би өмнө нь үхэх болно. Тэгээд та намайг гүн нүх уруу хийнэ.” гэсэн.

Би: “Тийм юм болохгүй ээ, хэн чамд тэгж хэлсэн юм бэ?” гэж асуув.

Хүү: “Шар нүдтэй хүн тэгж хэлсэн. Гэхдээ би дараа нь айх болохоор та ч гэсэн 3 хоногийн дараа нь үхэж над дээр ирэх болно.” гэж байсан.

 

Ингэж хариулна гэж бодоогүй

Хүү: “Би сургууль дээр буудалцаа болсон гэж зүүдэлсэн.”

Би: “Зүүдэнд нь яг юу болсон бэ?”

Хүү: “Хммм… За байз би эхэлж яг хэнийг нь буудаж алснаа санахгүй байна.”

 

Хүүхэд асарч байлаа

Нэг удаа би хүүхэд асарч байлаа. Хамт парк орчхоод буцах замдаа дэлгүүр орсон юм. Нэг мэдсэн асарч байсан хүүхэд маань маш том хананд өлгөсөн хутгануудын тасаг хараад зогсож байлаа. Би яасныг нь асуухад: “Хардаа, алуурчны зэвсгүүд байна.” гэж хариулсан.

 

2 долоо хоног

Би 4 настай зээ дүүгээ харж байлаа. Хүүхэлдэйн кино үзэж байснаа гэнэт над уруу харж “Тэгээд 2 долоо хоногийн дараа бид үхэхээр юу болох вэ?” гэж асуусан.

 

Тэр эелдэг байсан уу?

Намайг бага байхад бид хуучин байшинд амьдардаг байлаа. Миний өрөөний хаалга хааяа онгойчихдог байсан юм. Гэхдээ бид олуулаа байсан болохоор хэн нэг нь онгойлгочихсон байх гэж боддог байв. Нэг удаа оройн хоол идэж байтал 3 настай охин дүү маань “Тэр эелдэг байсан уу?” гэж асуухад бүгд дуугүй болж түүн уруу харсан. Дараа нь дүү маань: “Тэр эмэгтэй таны өрөөнд орой болгон орж таныг унтаж байхыг харчхаад хаалгаа хаалгүй гарчихдаг эмэгтэй тантай эелдэг байсан уу?” гэж асуусан. Бид төд удалгүй тэндээс нүүж гарсан.

 

Зуухны өрөө

Хүү маань 4 настай байхад нь бид “Титаник” баримтат кино үзэж байсан юм. Зуухны өрөөтэй хэсэг гарахад хүү маань “Энэ буруу байрлалтай байна. Зуух нөгөө талдаа байсан. Би бас тэр талд нь байсан.” гэж хэлээд хоосон хэсэг уруу нь заав. Тэгээд: “Тэнд би байсан. Тэгээд л одоо усанд яагаад дургүй маань энэ шүү дээ.” гэж хэлсэн.