Nujabes гэж хэн бэ?

0

Nujabes бол Японы продюсер, хөгжмийн зохиолч байсан ба жинхэнэ нэр Jun Seba  өөрийн нэрээ тонгоргон ашиглан уран бүтээлээ гаргадаг байсан. Тэрээр 1974-02-07 онд Японы Minato дүүргийн Nishu-Azobu –д төрсөн.  2010-02-26 орой Shuto Expressway-с яваад авто осолд орон эмнэлэг очих замдаа нас баржээ. Shibuya-д байрлах  Т records болон Guiness records-н үүсгэн байгуулагч нарын нэг юм. Jazz болон hiphop-г хослуулан уран бүтээлээ гарган өдгөө бид бүхний сонсож байгаа Jazzhop төрлийн хөгжүүлэгч нарын нэг билээ.

p10-hadfield-nujabes-a-20150225

Хамгийн алдартай дуу нь  Японы рэппер  Shing02 хамтран бүтээсэн luv(sic) цуврал нь юм. Luv sic цуврал нь 6 хэсгээс бүрдэх ба 1-3 хэсэг нь Nujabes-г амьд байхад цацагдан 4,5 хэсэг нь бэлэн болсон байсан ч Nujabes нас барснаар цацагдах хугацаа нь хойшлогдсон. 6-р хэсгийг 2013 оны 2 сарын 26-нд Nujabes дурсгалд зориулан гаргасан.

Таны сонорт Ranker.com-с гаргасан Nujabes-н шилдэг 5 бүтээлийг хүргэж байна.


2005 оны 11 сарын 11 буюу 11 жилийн өмнө Nujabes өөрийн Modal soul цомгоо гарган гайхамшигт уран бүтээлээрэй бэлэг барисан билээ. Энэ сарын 11нд Tribute to Nujabes эвэнтыг S H I B U I бүлгэм, Light house-тай хамтран Nujabes хэмээх энэ гайхалтай уран бүтээлчийн дурсгалыг хүндэтгэн, түүнийг сонсдог, дэмждэг залуусыг нэг дор цуглуулж тухтай орчинд хоорондоо танилцаж, ярилцаж, бүжиглэж, #chill#chillhop#jazzhop урсгалын хөгжмүүдийг сонсон нэгэн оройг бэлдэж байгаа юм байна. Уг үйл ажиллагаатай танилцахыг хүсвэл доорх зураг дээр дарна уу.

 

cover-nujabes-news