“Dawning” тоглолт

0

Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Солонгос удирдаач YUNIL JIN-тэй хамтран тоглоно

Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, БНСУ-ын Мокпо хотын симфони оркестрын захирал, удирдаач, Passion & Sharing (APS) академийг үндэслэн байгуулагч JUNIL JIN-тэй хамтарсан “Dawning”  тоглолт 2016 оны 9-р сарын 21нд 19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглогдоно. Удирдаач YUNIL JIN нь 2015 оны 10-р сард төгөлдөр хуурч HYUNOK MOON, HYUNSOO CHO нарын хамт Симфони найрал хөгжимтэй хамтран “Эв нэгдэл-Их хүч” нэртэй тоглолтоо хүргэж байсан бидний эчнээ танил нэгэн билээ. Тэрээр энэ жил Симфони найрал хөгжмийг удирдан F.Mendelssohn “Symphony No.4 in A (“Italian”) op.90”,  Young Jo Lee  “Glory of Dawning for Orchestra”,  Моцарт хийлд зориулсан концерт №4 зэрэг зохиолуудыг тоглох юм байна.Тоглолтын                тасалбар 15,000₮ бөгөөд Улсын Филармонийн касс болон ticket.mn-ээр худалдаалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг  7011-8012, 99925074 болон 1900-1800 лавлана уу.

Таалагдсан бол хуваалцаарай