Хичээлийн сүүлийн өдөр байлаа. Аав нь хүүгийнхээ өрөөний хажуугаар явж байгаад түр зогсов. Хүүгийнх нь өрөө нь цэвэрхэн, эмх замбараатай яг л хол явчихсан юм шиг санагдав. Хүүгийн ширээ дээр захиа байсан учир аав нь явчихсан гэдэгт улам итгэлтэй боллоо. Тэр хүүгийнхээ захиаг задлаад уншиж эхэллээ:

Хайрт аав минь, би танд өөрийн биеэр хэлж чадахгүй болохоор захиа бичиж байна. Ээж та хоёр миний шинэ найз охиныг хүлээн зөвшөөрөхгүй тул би түүнтэйгээ хамт гэрээсээ явлаа. Би түүнд маш их хайртай. Тэр маань шивээс, пирсинг бас надаас нэлээн эгч болохоор та зөвшөөрөхгүй. Дээрээс нь тэр маань өмнө надаас жирэмслээд авахуулж байсан. Харин энэ удаа бид хоёр төрүүлэхээр шийдсэн.

Түүнийг Сараа гэдэг. Бид хамтдаа жаргалтай амьдарна гэдэгт итгэж байна. Одоохондоо бид хөдөө тэднийд амьдрахаар болсон. Бид зөндөө олон хүүхэдтэй болно. Сараа хар тамхи тийм ч муу биш болохыг надад ойлгуулсан. Бид хоёр марихуан тарьж бусдад зарж мөнгөтэй болно. Тэр болтол ДОХ-ын эсрэг эм гарна гэдэгт итгэлтэй байгаа. Сараа маань ДОХ-с эмчлэх хэрэгтэй байна.

Аав та санаа зовох хэрэггүй. Би 15 нас хүрчихсэн өөрийгөө аргалаад явж чадна. Хэзээ нэгэн цагт би таны ач нарыг дагуулаад очих болно. Хайртай шүү, хүү нь.

P.S. Аав дээрх бичсэн бүх зүйл миний зохиосон түүх шүү. Зүгээр л муу дүнгээс илүү муу зүйл байдгийг танд сануулах гэсэн юм. Дүнгийн хуудас маань гал тогооны өрөөнд байгаа. Хайртай шүү.