Гэрлэхээсээ өмнө асуух 15 асуулт

0

Зарим гэрлэлт яагаад салалтаар дуусдаг вэ? Ихэнх гэр бүлийн мэргэжилтнүүд дараах асуудлыг хосууд гэрлэхээсээ өмнө шийдээгүй учир үл ойлголцол үүсэж салах нь их бий гэж хэлжээ. Гэрлэхээсээ өмнө ярилцаж асуух 15 асуулт:

  1. Та өөрийн хамтрагчтайгаа хүүхдийн талаар ярилцсан уу? Хэзээ, хаана, хариуцлага хүлээж чадах эсэх… Хэрвээ хосууд хоёулаа бэлэн гэж үзэж байвал хэнд нь ямар үүрэг оногдохыг ярилцаарай.
  2. Хоорондын санхүүгийн талаар үүрэг ба зорилго зохицож байна уу? Юунд мөнгө үрэх, юунд хуримтлал үүсгэх вэ?
  3. Ар гэрийн ажлын талаар ярилц: хэн нь гэрийн ажил хийх, эсвэл хувааж хийх гэх мэт.
  4. Та хамтрагчийнхаа биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийн талаар хангалттай бүгдийг мэдэх үү?
  5. Таны хамтрагч танд хангалттай эелдэг үү? Та гэрлэхэд бэлэн таны хамтрагч бодож байгаа юу? Эсвэл эсрэгээрээ юу?
  6. Та хамтрагчтайгаа сексийн дур хүсэл бол айдсынхаа талаар нээлттэй ярилцаж чаддаг уу?
  7. Унтлагын өрөөнд зурагт хэрэгтэй юу? Та хоёрын хувийн орон зай болох өдрийн тодорхой хэмжээг хамт өнгөрөөх өрөөнд зурагт хэрэгтэй юу? Хосуудын аль нэг нь унтлагын өрөөндөө зураг үзэх дуртай бол үл ойлголцол үүсэх нь элбэг байдаг.
  8. Та хамтрагчаа сонсож бас өөрийгөө илэрхийлж чаддаг уу? Таны хамтрагчийн үзэл бодол, санаа, гомдол танд хэр чухал вэ?
  9. Ирээдүйн хүүхдүүдээ яаж хүмүүжүүлэх талаар та хоёрын бодол нийцдэг үү?
  10. Таны хамтрагчийн найзууд танд таалагддаг уу? Хүндэлдэг үү?
  11. Та ирээдүйн хамтрагчийнхаа эцэг эхтэй ямар харилцаатай вэ? Хүндэлдэг үү? Эсвэл та хоёрын гэр бүлийн амьдралд оролцож магадгүй гэж боддог уу?
  12. Таны хамтрагчийн гэр бүл болон найзууд дунд танд таалагддаггүй хүн бий юу?
  13. Гэрлэхэд бэлэн биш байна гэсэн ямар нэгэн шалтгаан бий юу? Ярилц.
  14. Хэрвээ таны хамтрагчид хол газар өндөр цалинтай ажил санал болгох юм бол та хамтрагчаа дагаад явж чадах уу?
  15. Та хамтрагчдаа итгэлтэй байна уу? Та хоёрын гэрлэлт бүх саад бэрхшээлийг даваад үүрд мөнх үргэлжилж чадна гэдэгт итгэлтэй байна уу?

За ингээд хэрвээ та хоёр гэрлэх гэж байгаа бол эдгээр асуултыг нэг нэгнээсээ асууж, ярилцаж, харилцан тохиролцсон шийдвэрт хүрэх хэрэгтэй. Ер нь үнэнийг гэрлэхээсээ өмнө мэдсэн нь дээр. Хэрвээ харилцан тохиролцон шийдвэрт хүрч чадах юм бол та хоёрын гэрлэлт үүрд бат бөх ба аз жаргалтай байх болно.

Таалагдсан бол хуваалцаарай