Япон орны соёлыг хэчнээн удаан ярьсан ч барагдахгүй билээ. Одоо үед Япон орон хамгийн хөгжингүй орон болсон ч тэд үндэс угсаа болон ёс заншилтайгаа байнгын холбоотой байдаг. Энэ нь ч тэдний хөгжил дэвшлийн нууц юм шиг санагдаж байна. Бид Япон орны ухаанаас та бүхэнд хүргэж байна:

  1. Хэрвээ асуудлыг шийдэж болохоор бол санаа бүү зов, шийдэж болохооргүй бол ч гэсэн санаа зовох нэмэргүй.
  2. Бодсон бол шийд, шийдсэн бол бүү бод.
  3. Явж байгааг битгий үлд гэж гуй. Ирж байгааг битгий хөө.
  4. Хурдан гэдэг нь завсарлалгүй удаан гэсэн үг.
  5. Муу хүний найз байснаас сайн хүний дайсан байсан нь дээр.
  6. Энгийн хүмүүс байхгүй байсан бол агуу хүн байхгүй байх байсан.
  7. Хамгийн их дээшээ гарахыг хүсэж байгаа нь шат хийх болно.
  8. Эхнэр нөхөр хоёр яг л нүд ба гар мэт байх хэрэгтэй. Гар өвдөхөд нүд уйлна, нүд уйлахад гар арчина.
  9. Нар зөв бурууг ялгадаггүй. Нар хэн нэгнийг дулаацуулах гэж тусдаггүй. Өөрийгөө олсон хүн нар мэт адил.
  10. Урт зам богино замаас эхэлнэ.
  11. Дарс уудаг нь дарсны мууг мэдэхгүй. Харин уудаггүй нь дарсны сайныг мэдэхгүй.
  12. Чамд илд амьдралд чинь ганц удаа хэрэг болохоор байсан ч насан туршдаа илдтэй яв.
  13. Гоё цэцэг сайн үр өгдөггүй.
  14. Уй гашуу яг л урагдсан даашинз мэт. Орхих хэрэгтэй.
  15. Хайр байхад салхин цэцгийн шархлаа хүртэл хацрын хонхорхой мэт сайхан харагдана.
  16. Тэнэг хүнд зам тавьж өгч байгаарай.
  17. Мөчир зурахдаа салхийг заавал сонсох хэрэгтэй.
  18. Хүнд эргэлзэхээсээ өмнө 7 удаа шалга.
  19. Чадах бүхнээ хий, харин бусдыг хувь тавиландаа даатга.
  20. Инээд дүүрэн гэрт аз жаргал ирдэг.
  21. Ялалт бол өрсөлдөгчөөсөө хагас цагаар илүү тэвчсэнд нь ирдэг.
  22. Навч живж, чулуу хөвөх цаг ч бий.
  23. Инээмсэглэж байгаа хүн рүү сум харвадаггүй.
  24. Хүйтэн цай, хүйтэн будаа хоёрыг тэвчиж болно. Харин хүйтэн харц, хүйтэн өг тэвчих аргагүй.
  25. 10-тайдаа гайхамшиг, 20-тойдоо суут, 30 гараад энгийн хүн.
  26. Эмэгтэй хүн хүсэх л юм бол хад ч нэвтэлж чадна.
  27. Асуух – нэг хором ичгүүртэй, мэдэхгүй байх – бүх насаараа ичгүүртэй.
  28. Төгс ваар муу бүтээлчээс хэзээ ч гарахгүй.
  29. Гүн гол сонсогдохгүй урсдаг.
  30. Өөрийн хүслээр замд гарсан бол мянган ри ч асуудал гэж харагдахгүй. /1 ри = 3,927 км/