Иелийн их сургуулийн судлаачдын судалгааны үр дүнд ном уншдаг хүмүүсийн нас барах магадал уншдаггүй хүмүүсээс 20% бага байдгийг илрүүлжээ.

Судалгаанд 50-с дээш насны 3635 хүнийг сонгож долоо хоногт огт ном уншдаггүй, 3.5 цаг хүртэл хугацаанд уншдаг, 3.5 цагаас их хугацаанд уншдаг гэж 3 бүлэгт хуваан 12 жилийн турш ажиглалт хийсэн байна.

Үр дүнд нь ном уншдаггүй хүмүүстэй харьцуулахад:
7 хоногт 3.5 цаг хүртэл уншдаг хүмүүсийн магадлал нас барах магадлал 17%-аар бага,
7 хоногт 3.5 цагаас их хугацаанд уншдаг хүмүүсийн нас барах магадлал магадлал 23%-аар бага байсан нь тогтоогджээ.

Нас барах магадлал нь 80%-тай байхад ном огт уншдаггүй бүлгийнхэн дунджаар 85 сар (7.08 жил), ном уншдаг бүлгийнхэн 108 сар (9 жил) амьдарсан байна.

Ном уншдаг хүмүүс нь 2 жил илүү амьдаржээ.

Мөн энэ судалгааны дүнгээс ном унших нь сонин, сэтгүүл уншихаас илүү үр дүнтэй гэдэг нь анзаарагдсан байна.