Өмнө нь Японы өргөн хэрэглээний хүнс ямар үнэтэй байдгийг оруулсан бол энэ удаа тээврийн хэрэгслийн тухай ерөнхий мэдээлэл бэлдлээ. Японд сурах, аялах, амьдрах гэж байгаа бол уншихад илүүдэхгүй шүү.

Тэмдэглэлийг бэлдсэн: Danna Kubrick

Метро, галт тэрэг

1. Мэдээж Японы тээврийн хэрэгсэл гэхээр хамгийн түрүүнд метро болон галт тэрэг санаанд орж байгаа байх. Эхний зураг нь Осака хотын Ниппонбаши гэдэг метроны буудал руу орох хэсгийн зураг. Доошоо уруудахаар л салхи салхилж, сэрүү татаад их гоё.
2. Орсон хойно бараг 30-40 метр тутамд гарц, метроны зүгийг заасан эд таазан дээрээс унжсан байдлаар таныг угтана. Тэгэхээр төөрнө гэсэн ойлголт бараг байхгүй дээ.
3. Алхах дургүй, ажил нь хол эсвэл завгүй хүмүүсийн ихэнх нь мөнгө нь бараг тээврийн хэрэгсэлд зарцуулагддаг байх. Жишээ нь хамгийн эхэнд байгаа Эсака гээд буудал нь энэ буудлаас 5-6 км орчим л зайтай. Тийм байхад том хүн бол 6000 орчим төгрөгөөр харин хүүхэд бол 3000 орчим төгрөгөөр явна.
4. Тасалбараа авдаг хэсэг. Монголын автобусны кард шиг цэнэглэдэг кард авч болно. Эсвэл явах бүртээ тасалбар авсан ч болно. Бүтэн өдөр дураараа галт тэргээр явах тасалбар 12000 орчим төгрөг гэсэн бичгийг харж байгаа биз. 1 сарын, 3 сарынх ч гэж байдаг.
Тасалбар нь гэж бараг шүдэнзний хайрцаг шиг хэмжээтэй, жижигхэээн цаас танд өгнө дөө.

Тасалбар, метроны мэдээлэл

1. Тасалбараа авсан бол тэр хаалганы дээр байх тасалбар хийх хэсэгт хийгээд буцаад авна. Буухдаа тасалбараа уншуулаад, таны тасалбарыг хурааж аваад тэгээд гарна. Тийм болохоор тасалбарын зураг авч чадсангүй.
2. Галт тэрэгний буудал болгонд мэдээллийн самбар, жуулчдад зориулсан танилцуулах хуудсууд бий.
3. Бас тэр орчмын газрын зургийг, хажууд нь онцлох томоохон дэлгүүр, зочид буудал, үзвэрийн газруудыг жагсаасан харагдана.
4. Ер нь буудлууд нь дунджаар 4-5 томоохон буудал бол 10 гаруй өөр гарцтай.
5. Мөнгө төлдөг ачаа тээш хадгалагч. Том нь 12000, дунд нь 8000, жижиг нь 6000 орчим төгрөг төлөөд ачаагаа хадгалуулж болно.
6. Хэдий үнэтэй ч гэсэн үнэгүй зүйл байдаг нь ВайФай.

Автобус

1. Автобус нь Монголын энгийн автобустай бараг л төстэй дөө. Гэхдээ гадна төрх нь л. Эхний зураг дээр байгаа нь 6 орчим км газар автуусаах явбал 4300 орчим төгрөг төлнө. Манайх шиг нэг тасалбар аваад 1-р хорооллоос Гандан эсвэл Шар хад орсон ч адилхан үнэ төлдөггүй, харин газрын байршлаас шалтгаалж үнэ хэлбэлзэнэ. Кондуктор бас байхгүй.
2. Энгийн Автобусны буудал ингэж л харагдана. Гэхдээ минийхээр бол Япончууд автобус гэхээсээ илүү метрондоо дуртай юм шигээ.

Такси

1. Такуши! Таксиг ингэж дууддаг. Эхний 2 км нь дунджаар 12000 төгрөг, тэгээд 300-400метр тутамдаа үнэ нь нэмэгдээд, хүлээлтийн мөнгө бас нэмээд явна. Биднээс ялгарах нь жолооч нар нь жигд хувцас, малгайтай, хаалга нь автоматаар нээгдэж хаагддаг. Бас ихэвчлэн тэтгэврийн насны хүмүүс жолооч хийж харагддаг шүү.
2. Энийг бичих гээд машин түрээслэдэг газар очиж үзлээ. Ер нь 24 цаг түрээслэх юм бол 160’000₮ дунджаар төлнө гэж ойлгож болох нь ээ.
3. Машинаа түрээслэсэн бол бас нэг “зовлон” буй нь зогсоол. Бүтэн өдөр зогсоолд машинаа байршуулбал 50’000₮, өдрийн цагт 30 минут нь 6000₮, шөнийн цагт 1 цаг нь 2000₮ гэнэ.
4. Машин л унаж байгаа юм чинь угаалгах, шатахуун нэмэх шаардлага гарч л таараа. Дизель түлш 2100-2200₮ орчим, угаалга нь төрөл төрлөөсөө хамаарч 40’000₮ орчим төгрөгийн үнэтэй.

Зам, гэрлэн дохио

1. Зам бүрт хараагүй хүмүүст зориулсан хэсэг бий. Гэрлэн дохио ногоон болж солигдоход мөн чимээ гарч мэдэгдэнэ. Машины зогсоолд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай хэсэг гэж бас бий. Гарц бүр нь хажуудаа дугуйнд зориулсан бас хэсэгтэй.
2. Энд ирээд би хичээл, нойр эсвэл хоолонд бус бараг гэрлэн дохио хүлээж хамгийн их цагаа үрсэн дээ. Харж байгаа бол 100 метр орчим газар 3 гэрлэн дохио. Ер нь хаашаа харна, гэрлэн дохио.
3. Өнөөх гэрлэн дохиог чинь урдаас нь, хажуугаас нь харж явсан болохоос дээрээс нь харж үзээгүй юм байна.
4. Гарцаас гадна гүүрэн гарц их бий. Ихэвчлэн бага оврын машин л тааралдана. Хаа нэг гоё гоё шинэ загварын машин зөрөх бол бүр хаа нэг том оврын бидний хэлж заншсанаар Жийп харагдана даа.
Сүүлд нь зөвлөхөд хамгийн зөв сонголт бол Ааруулаа мэрээд л алхах шүү!

Унадаг дугуй

1. Дугуй авахаасаа өмнө замын дүрэмтэй нь сайн танилцахыг зөвлөе. Энд Хүн> Дугуй> Машин гэсэн дүрэм үйлчилдэг гэж болно. Хүн дайрах юм бол бөөн өрөнд унана. Тэгэхээр сайн дугуй унаж чаддаггүй бол ер нь дэмий л гэж бодном. Эхний зурган дээр дугуйн дундаж үнэ харагдаж байна. Монгол төгрөгөөр бол 160000 орчим.
2. Дугуйн зогсоол бас л үнэтэй. 30 минут нь 2000 төгрөг.
3. Мэдээж түгжээ аваад ингээд бас тавьж болно. Гэхдээ хаа нэг дугуйгаа алдсан гэсэн үг сонсдох нь бий.

"Японд амьдрах" нь цувралын өмнөх нийтлэлүүд:
1. Өргөн хэрэглээний хүнсний өртөг