Япон улсаар аялахаар эсвэл энд сурч, амьдрахаар шийдсэн бол энэ нийтлэлийг уншихыг зөвлөе. Японд ер нь өргөн хэрэглээний хүнсний бараа ямар үнэтэй байдгийг тоймлон хүргэж байна. Дараа нь тээврийн хэрэгсэл, байр, гэр ахуйн гээд цувралаар оруулах болно.

Тэмдэглэлийг бэлдсэн: Danna Kubrick

Зургуудыг Осака хотод байрлах ライフ буюу Life Supermarket-д авсан бөгөөд энэ нь манай Номин, Оргил шиг томоохон салбар супермаркетуудын нэг. Тийм ч хямд бас тийм ч үнэтэй газар биш. Мэдээж Монголд ч гэсэн супермаркетаас ногоо авснаас хүнсний захаас авсан нь хямд байдагтай адилаар таны харсан өөр нэгэн дэлгүүрт эдгээр бараа хямд байж болно. Нэмж хэлэхэд бараа бүрийн нь үнэ нь татвар ороогүй үнэ байгаа. Жишээ нь 100 иений үнэтэй бараа татвар нь ороод 108 иен болчихдог. Энэхүү тэмдэглэлд 1 иен = 21 төгрөгөөр тооцож байгааг анхаараарай.

Бэйкери

Ер нь томоохон супермаркетууд дотор бэйкери байрлах нь элбэг. Эхнийх нь бараг үгсээр нь махгүй пирошки л гэсэн үг. Үнэ нь 3300 орчим. Энд талхан дээр паста түрхээд, бяслаг бага зэрэг нэмж болгосон идээг их зардаг. Сүүлийн зурган дээр байх пицца дунд хэмжээтэй бялуу шиг л хэмжээтэй. Гэхдээ үнэ нь аль хэдийн 20’000 давчихсан.

Жимс

Жимсний хувьд ийм дэлгүүрүүдээс биш 100 иены хүнсний дэлгүүрээс авбал илүү хямд. Жишээ нь энд 4 алим 398 гэж байхад үүнээс том хэмжээтэй нэг ширхэг алимыг 108 иенээр авна гэсэн үг. Хэрэв Gyomu, Tamade гэх мэт супермаркет таны ойр хавьд байгаа бол тэндээс ногоо жимсээ базааж байгаарай. Тарвас “ер бусын” өндөр үнэтэй. Дээрх нэг зүсэм бол 9000 орчим төгрөгийн үнэтэй гээд бод доо!

Хүнсний ногоо

Зиаа Монголчуудынхаа хамгийн их иддэг ногоонуудын зургийг авчихлаа. 4-5 ширхэг төмс 4000, 2-3 ширхэг лууван 4000, тал байцаа 2200, багу ногоон сонгино 4000, нэг ширхэг өргөст хэмх 1000, 5-6 сонгино 5000 орчим төгрөгийн үнэтэй байна. Энд нээрээ аливаа жимс ногоог жинлэж биш савлаж боосноор нь тооцож зардаг.

Хоолны үндсэн орц

Гоймон харьцангуй хямд. 2000 төгрөгөөр ууттай гоймон, шпагетти гоймон зэргийг хаанаас ч авчихна. Харин зураг 4 дээр байгаа нь Рамэны гоймон. Үнэ нь 4000 орчим ч маш их өсдөг болохоор нэг авчихсан байсан нэлээн удна. Өндөгний хувьд 10 ширхэг нь 5000 орчим байлаа. Зарим дэлгүүрт 12 ширхэг нь 4000 гээд мэр сэр харагдах нь бий. Зураг 3-т байгаа нь агшааж савласан будаа. Хэрэв танд будаа агшаагч байхгүй бол 2000 төгрөгөнд 200-400 гр орчим ийм будаа аваад печинд хийгээд халааж идэж болно. Харин 5, 6-р зурганд энгийн цагаан будаа харагдаж байна. 5 кг нь 40мянга, 2кг нь 15мянга. Би энд яагаад цагаан будаа үнэтэй байгааг ойлгоогүй.

Хоолны туслах орц

1-р зурганд 2300 орчим төгрөгийн үнэтэй 500гр элсэн чихэр харагдаж байна. 2-т болохоор далайн байцаа. Бас нэг л гайхшрал төрүүлсэн эд. 10 ширхэг нь 5000 төгрөг, зарим газар 3000 гэж хаа нэг харагддаг ч гэсэн яагаад үнэтэй байгааг би бас гайхаад л байдаг. 4-т нь ургамлын тос. Гэхдээ наранцэцгийн үрнээс биш өөр нэг ургамлаас гаргаж авсан тос. Гэвч би амтын ялгаа бараг мэдрээгүй дээ. Сүүлийх нь давс. 800 гр давс 3700 гэнэ ээ.

Шингэн хүнс

Согтууруулах болон зүгээр л ундааны цаг ирлээ.
1. Ер нь ийшээ ирэхдээ виски этр авчрах шаардлагагүй. Үнэ нь ер нь 45-60 мянгад сайн виски авчихна.
2. Японы хамгийн алдартай шар айраг нь Asahi. Сониноос энэ үйлдвэртэй танилцах аялал хийж болдог. Таныг үйлдвэр дээр нь очих юм бол дагуулж яваад л яаж шар айраг хийдгийг тайлбарлаад л явчихна. 
3. Япон Дарс ер нь 10 мянгад авчихна. Европоос оруулж ирсэн хэдэн бүтээгдэхүүн ч бас харагдаж байдаг.
4. Асахи гээд япон шар айргийг манай ангийхан амттай гээд л байдаг. Би ууж үзээгүй, үзэх нь ч хуулиар хориотой болохоор хэлж мэдэхгүй юм. Хэрэв танд Япон шар айраг таалагдаагүй бол Heineken гэх мэтийг бас авч болно. Гэхдээ 5000 төгрөг.
5. Ус ус ус. Монголтой ер нь л адил. 2 мянгад том ус, 1 мянгад жижиг ус авна.
6. Сакэ нь 10 мянга орчим юм уу даа.

Савласан бэлэн хоол

Ер нь том жижиг гэлтгүй бүх дэлгүүрт л обенто буюу бэлэн хоол зардаг.
1. Обенто ч биш л дээ, тахианы шарсан бах, зайдас зэргийг 2000-4000 төгрөгөнд авч болно.
2. Зиаа жинхэнэ обенто байна. 10 мянгын үнэтэй тахианы махан карри. Ер нь обентоны дундаж үнэ 7000-8000 төгрөг байдаг.
3 болон 4. Эхнийх нь манай нийслэл саладтай их адилхан. Гэхдээ энэ зурган дээрх 3300 орчмын энэ саладыг идвэл бие тамирын заал руу ганц таавчиг шидсэн юм шиг л болно. Харин 4-р зураг болохоор хэрчээд бэлдчихсэн ногооны цуглуулга. 2000-4000 төгрөгөнд аваад лимоны шүүс, майонез гээд өөрийнхөө амтлаад идэхэд их зүгээр.
5-6. Бас обентонууд. 8000 орчим төгрөгөөр авна.
Жич. Ихэнх дэлгүүрүүд 8-9 цагийн орчим өдөр үлдсэн обентонуудыг 50% хямдруулж зардаг. Тэр үед нь хямд аваад хөргөгчинд хонуулаад маргааш халааж идэхэд ямар ч асуудал байдаггүй.

Мах

Зиаа мах. Хамгийн гунигтай мөч.
Энд хонины мах барагтай бол идэхгүй.
Үхрийн мах нь 100гр нь 4500 төгрөг. Бараг Монголын махнаас 10 дахин үнэтэй. Ер нь Японд нэг бол тахиа эсвэл гахай иднэ гэж тооцоод л ирээрэй. Гахайны мах нь 220гр нь 6000 төгрөг, тахиа нь кг нь дунджаар 15000. Нээрээ энд зарагддаг тахианы мөч их жижиг хэмжээтэй байдаг. 3-р зураг дээр 250гр-р савласан мах байгаа биз? Энэ дотор 6 ширхэг мөч байсан гэхээр хэр жижиг нь харагдах байх.

Далайн хүнс

Арлын орон юм чинь мэдээж далайн хүнс бий.
Гэхдээ хүмүүсийн боддог шиг хямд бол биш ээ. Цул загасны мах 100гр нь 3000 орчим, цэвэрлээгүй загаснууд ширхэг нь 2500 орчим, наймаалж 100гр нь 3500, энэ зураг дээрх хавч 9000 төгрөг.

Амттан

1. Зиааа энд бохь ёстой үнэтэй. 16000-р ийм савтай бохь авна, тэгэхээр Монголоос ирэхдээ дирол, орбит бөөндөөд аваад ирсэн нь дээр.
2. Ер нь сүлжээ дэлгүүрүүд өөрсдөө жигнэмэг, өрмөнцөр, самар, жимсээ савлачихдаг. 100гр орчим нь 2000 төгрөг.
3. Зиааааа зайрмаг. 2000 төгрөгөнд ёстой янзын амттай зайрмаг бол авна.
4. Ууттай хатуу чихрүүд жимстэй, гаатай гээд төрөл төрлөөрөө бий. 3000 төгрөгөнд 100гр чихэр авч болно.
5. Хүмүүсийн сонирхдог ногоон цайтай киткат. Дотроо жижгээр савласан 12 билүү киткаттай. Үнэ нь 5400 орчим.
6. Шоколадны хувьд 2000-6000д хэлбэлзэнэ. Хэдий Япон шоколад амттай ч гэсэн монголоос ирэхдээ Алтан Говиос шоколад авч эх орны үйлдвэрлэлээ дэмжээрэй!

Бяслаг, самар, тараг, хөлдөөсөн ногоо

1. Бяслагууд 5000-10000 гээд янз янз. Ер нь ийм зүйлс их үнэтэй.
2. Монголд зарагддаг Siesta этр шиг самар бараг байхгүй. Байсан ч их үнэтэй. Ер нь л Япон үнэтэй.
3. Элгэн тараг шиг савалгаатай тараг 3000 орчим гэдэг. 1литр сүү 3400 орчим.
4. Хөлдөөсөн ногоо авах нь их амар санагддаг. Японд хөлдөөсөн жимс ногоо түгээмэл зарагддаг болохоор мөнгөө хэмнэе гэвэл ийм ногоо авч байгаарай.

Цай, талх, гоймон

1. Хүмүүсийн сонирхдог ногоон цай бол 7000 орчимд дүрдэг, хандалдаг, чанадаг гээд төрөл төрлөөс нь сонгоод авчихна.
2. Бэлэн гоймонгууд. 3000 төгрөгийн үнэтэй. Энд зарагддаг наншим, чанадаг гоймон бас бий. Монголтой ер нь л адил үнэтэй. Хаа нэг чанаад идэхэд зүгээр шт тийм ээ.
3 бас 6. Жимс ногоо 2т энэ 2-оо оруулахаа мартчихжээ. Хан боргоцой 6000 бол мөөг 4000.
4-5. Гурилан бүтээгдэхүүнүүд. Эндээс бор гурилан, хөх тарианы талх авна гэдэг бараг л худлаа. Талхнууд нь ер нь ийм хөвсгөр цагаан. Хэрэв базвал ийм том зүсэм талх бараг ширээний теннисны бөмөгөөс бичкэн болно. Их хөөсөн, сонин талх. Энд зарагддаг гурилан бүтээгдэхүүнүүд ер нь л хөвсийсөн хэдэн юмнууд. Эдгээрийг харахаар л Өгөөжийн савхан, Жин Туулын самнаа, Талх Чихэрийн шөлний боорцог этрээ санадаг шт.

Гарах хаалганы дэргэдэх бараа

1. Цэцэгнүүд. Ер нь энд тасалгааны болон хүнд бэлэглэх цэцэгнүүд их олон янзаараа бас боломжийн үнэтэй байдаг.
2. Бараг дэлгүүр болгонд сэтгүүлийн булан бий. Ихэвчлэн эмэгтэйчүүдэд зориулсан сэтгүүл болон эрчүүдэд зориулсан эмэгтэйчүүдийн зурагтай сэтгүүл байдаг. :p
3. Зиаа тамхи. Хамгийн хямд нь л 10000 төгрөг гэнэ. Энд ирээд олон хүн тамхинаас гарсан байх аа л гэж боддог.
4. Усны машин. Дэлгүүрээс 10к орчим төгрөгөөр 4 литрийн усны сав аваад ийм машинаас усаа аваад байх боломжтой.