Хамтын амьдрал сайн сайхан байхад хоёр талын хэн хэнийх нь үүрэг оролцоо чухал байдаг.

Нэгэн япон эмэгтэй өөрийн түргэн уурыг засахаар шийдэж энгийн бөгөөд сонирхолтой арга сэджээ. Нөхөр нь мөн өөрийн нэмэлтийг хийснээр энэхүү арга бүр гэгээлэг болж.

Ичмээр ч гэсэн хэлье. Би их түргэн ууртай. Үүнийгээ өөрчлөхийн тулд хуанли бэлдэж намайг аашилж, уурлаагүй өдөр бүр нөхөр маань тамга дарахаар тохиролцсон юм. Гэхдээ тамганаас гадна түүний 7 хоног бүрийн төгсгөлд бичсэн тэмдэглэл нь үнэхээр хайр хүргэм, сайхан байна.

Өвлийн амралтын хамтдаа өнгөрүүлэхэд үнэхээр хөгжилтэй байлаа. Энэ жилийг ч бас тийм байлгая. Олон олон сайхан газар үзэж, сайхан хоол идэж, инээдээр дүүрэн байя.

Амралтын дараа ажил руугаа буцлаа. Гэхдээ чиний ачаар энэ нь амар болж. Бэлдэж өгсөн амтлаг өдрийн хоолыг чинь идэх бүртээ өөрийгөө ганцаар биш гэдгийг мэдэрч чамтай байгаадаа чин сэтгэлээсээ талархаж байна. Ням гаригт фитнесс хийж, Гинза орж, бүрэн дүүрэн 7 хоногийн өнгөрүүллээ. Дараа 7 хоног ч бас тийм байгаасай.

(20-ны өдрийн тэмдэглэл)

Шинэ үсний засалт чинь үнэхээр зохиж, хөөрхөн харагдуулж байна. Ийм үзэсгэлэнтэй эхнэртэй маань азтай хэрэг шүү.

(7 хоногийн төгсгөлийн тэмдэглэл)

Энэ 7 хоногт бид фитнесст олон явж, сайн ч дасгал хийлээ. Би хамгийн сайнаараа хичээнээ. Хамтдаа хичээцгээе.

Амралтын өдрөөр Токио орчмыг [нэрийг нь дарсан]-д үзүүлсэнд баярлалаа. Хамтдаа Широканэ очсон хөгжилтэй үеийг маань санагдуулсан шүү. Өөрсдийн сайхан байшинг босгох өдрөө тэсэн ядан хүлээж байна!

Ням гаригт бүтэлгүйтэж, чамайг тавгүйтүүлсэнд уучлаарай.

Чамдаа хайртай. Чи бол миний амьдралын багана, түшиг тулгуур, бодож хийж яваа бүхний минь үндэс суурь юм шүү.

Одооноос эхлэн чамайгаа жаргалтай байлгахын төлөө бүхнээ зориулж, амьдралдаа хамт хуваалцаж буй өчүүхэн жижиг зүйлд ч анхаарч байх болноо. 

Та ч бас өөрийн хамтын амьдралаа улам сайхан болгохын төлөө хамтдаа хичээгээрэй.