Нэгэн охины аав нь хүүхдээ 16 настай байхад өөд болжээ.

Тэрээр өөд болохынхоо өмнө охиныхоо дараагийн 5 жилийн төрсөн өдөрт цэцэг, бэлэг болон ил захидал явуулахаар урьдчилан төлбөр төлсөн байж.

Харин охин нь аавынхаа сүүлийн бэлэг болон захидлын зургийг интернэтэд байршуулснаар хүмүүст түгсэн байна.

Сүүлийн захидалд:

Хайрт Бэйлэй минь,

Энэ бол бид дахин уулзах хүртэл явуулж буй сүүлийн хайрын захидал. Аав нь одоо сайхан газар байгаа болохоор бяцхан охин минь миний төлөө дахиж бүү уйлаасай гэж хүсэж байна. Надад олдсон хамгийн нандин эрдэнэ минь чи бөгөөд хэзээд тийм байх болно. Энэ бол чиний 21 насны төрсөн өдөр. Үргэлж өөрөө өөртөө үнэнч байж, бас ээжийгээ хүндэлж яваарай. Аз жаргалтай байж сэтгэл дүүрэн амьдрах юм шүү. Амьдралын чинь чухал мөч бүрт аав нь хамт байх болно. Эргээд харахад тэнд аав нь байж л байгаа. Бүү Бүүдээ хайртай шүү. Төрсөн өдрийн мэнд хүргэе!!!

~Ааваас нь.

Энэхүү мэдээ таньд таалагдсан бол бусдад түгээж, мөн эрхэм дотны хүмүүстээ хайртай гэдгээ хэлээрэй.