Агаарын чанар муу байх нь хүний эрүүл мэндэд нөлөөлөхөөс гадна, та дотор орчинд ажилладаг байсан ч ажлын бүтээмжийг бууруулдаг гэдгийг Колумбийн Бизнесийн Сургууль болон Германы Лейбницийн Их Сургуулиас гаргасан тайлан баталжээ.

Олон жилийн турш судлаачид агаарын бохирдол болон ажлын бүтээмж бууралтын хамаарлыг судлахаар хичээсэн. 2011 онд озоны давхаргаас үүдсэн уур амьсгалын өөрчлөлт хөдөө аж ахуйн ажилчдын бүтээмжийг бууруулсныг нотолж, 2014 оны нэг судалгаа гадаа ажилладаг хүмүүс агаарын бохирдлоос болж бүтээмж нь мөн буурч байгааг харуулжээ.

Харин албан тасалгаанд ажилладаг хүмүүс ийм нөлөөнд автдаг уу?

Дотор орчинд ажилладаг хүмүүс гадна агаарыг тэгж их амьсгалдаггүй юм чинь ийм нөлөөнд автдаггүй гэх эргэлзээ хүмүүсийн дотор байсан.

Харин судлаач Стефен Мейер, Майкл Пагел нарын хийсэн дүн шинжилгээ агаарын бохирдол оффисын ажилтнуудад ч мөн нөлөөлдгийг тогтоосон байна.

Тэд Германд 2003-2015 оны хооронд хийгдсэн 100’000 үнэ цаасны тоглогчдын мэдээллийг агаарын бохирдол, цаг уурын өөрчлөлт, замын түгжрэл зэрэгтэй холбон тооцоолжээ.
Үнэт цаасны тоглогчид нь хүнтэй харилцдаг бөгөөд биеийн хүчний ажил хийдэггүй цэвэр оюуны хөдөлмөр хийдэг тул сонгосон байна.
Гадна агаарын 1 метр кубт эзлэх бохирдлын хэмжээ 0,000012 граммаар нэмэгдэхэд тухайн мэргэжилтний худалдаа хийх сонирхол 10%-р унаж байжээ.

Та гадаа ажилладаггүй, оффисын ажил эрхэлдэг байсан ч гэсэн агаарын бохирдол таны бүтээмжид сөргөөр нөлөөлдөг.

Мэдээллийн эх сурвалж: Washington Post

Зургийн эх сурвалж: Gogo Photo