Аль эмэгтэй хамгийн баян нь гэж бодож байна?

Дараах 6 эмэгтэйн зургийг хараад аль нь хамгийн баян санагдсан хүнээ сонгоорой. Дараа нь дугаар бүрт харгалзах тайлбарыг уншиж өөрийгөө сонжино уу.

1 дугаартай эмэгтэй:

Та аажуу тайван явахын оронд, эрч хүчтэй, хурдан шуурхай амьдрахыг хүсдэг. Хэдий тийм ч бүх зүйлээ бүрэн төлөвлөдөг хүн биш. Үр дагавар, боломжийг сайтар бодолгүй яаран шийдвэр гаргах нь цөөнгүй. Та аливаа ажлыг аль болох хурдан гүйцээхийг хүсдэг. Хаа нэг тийшээ үргэлж яарч адгаж байдаг бөгөөд цаг хэмнэхийг их хүсдэг. Хүмүүсийг анхны сэтгэгдлээр дүгнэх нь олонтаа бөгөөд бусдыг таних чадвартаа эргэлздэггүй.

Тиймээс жаахан аажуу тайван байж, илүү бодож шийдвэр гаргаж байвал эрсдэл багасна.

2 дугаартай эмэгтэй:

Төрөлхийн удирдан манлайлагчид гэж байдаг бол та тэдний нэг нь юм. Таны хувьд амьдрал бол ширүүн өрсөлдөөн, түүнээс олж авах боломж бөгөөд та бол амьдралын гол дүр, аливаа бүхний түрүүнд байхыг эрхэмлэгч. Та өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, өөрийгөө үнэлж чаддаг бөгөөд нийгмээс тулгасан аливаа зөрүү шаардлагад автдаггүй. Асуудал бүрт шийдлийг олж чаддаг. Тойрын хүрээлэгчдийнхээ хүндлэл, итгэлийг давхар хүлээсэн нэгэн.

Гэхдээ жинхэнэ аз жаргалыг олохыг хүсвэл тэргүүн эгнээнээс хааяа ухарч, өөрийн харж байгаагүй өнцгийг хараад үзэх хэрэгтэй.

3 дугаартай эмэгтэй:

Аливаа зүйлийг ул суурьтай харж, бодитоор дүгнэдэг таны хувьд амьдрал бол яг л хөзрийн мөрийтэй тоглоом. Сэтгэл хөдлөлөө сайтар удирдаж, шунал хүслээ дарж чаддаг тэвчээртэй эмэгтэй. Өөрийн дотоод араатны хүчийг бусдад мэдэгдүүлдэггүй бөгөөд, зөв цагт, зөв газарт хэрхэн онцгойрохоо мэддэг. Хөзрийн ямар ч мод ирсэн бай огт бууж өгөхгүй нэгэн.

4 дугаартай эмэгтэй

 

Та хорвоо ертөнцийг их өөр нүдээр хардаг. Тиймдээ ч бусдаас ялгардаг. Бусдын хувьд та бол уран бүтээлч, чөлөөт сэтгэлгээтэй нэгэн. Гэхдээ энэ нь зураг зурж, дуулж, хөгжим бичнэ гэсэн үг биш. Уран бүтээлч зан таны цусанд байгаа. Та хэвлэмэл сонин зарсан ч гэсэн түүнийгээ бусдаас өөрөөр хийж чадах хүн. Юуг ч хийсэн бай өөрийн арга барилаар, онцгой хийж сэтгэл зүрхээ зориулж чадна. Энэ нь таныг урагш хөтөлдөг ч, бас хохироох нь бий. Учир нь бусад хүмүүс таныг сайтар ойлгодоггүй учир туслахгүй байх нь бий.

5 дугаартай эмэгтэй

Олон хүний дунд байхдаа та бараг анзаарагддаггүй. Асуулт асуулаа гэхэд чимээгүйхэн хариулчхаад анхаарлаас зугтдаг. Та ичимхий бөгөөд, нэг их яриад байдаггүй ч маш анхааралтай сонсдог. Та яг л хөвөн шиг бүх зүйлийг шингээж авдаг. Энэ нь таныг сайн ажиглагч болгодог бөгөөд анхааралтай сонссоноороо та маш сайн суралцдаг. Та боловсрол, мэдлэг сайтай боловч бусад хүмүүс үүнийг нь мэддэггүй. Дуу хоолойгоо ил гаргаж өөрийгөө илэрхийлж чадвал хорвоо ертөнц таных болно.

6 дугаартай эмэгтэй

Амьдралын утга учир юу вэ гэсэн асуултанд та “адал явдал, туршлага, аялал болон сэтгэл ханамж” гэж хариулна. Та бол сэтгэл ханадаггүй аялагч. Өдөр тутмын амьдрал таны хувьд асуудал биш. Шинэ аялалд явахын тул сарын турш дан талх идэж мөнгөө хурааж ч чадна. Ажлын байр, тогтмол цагийн ажил бол таны дургүй зүйл. Зүгээр л шаардлагатай учир хийх бий. Гэвч хааяахан аз жаргалаа тогтоон барихын тулд өөрөө ч мөн тогтвортой байх хэрэгтэй.

Энэ сонжоо таньд таалагдсан бол найз нөхөд, гэр бүлийнхэндээ хуваалцаж харуулаарай.