------------


Суралцаж, шинийг мэдэх нь ихэд амттай бөгөөд үр өгөөжтэй билээ. Гэхдээ аливаа сургалтын төлбөр болон түүнд зарцуулах цаг хугацаа гэдэг сонголтонд чухал хүчин зүйл болдог. Харин та англи хэлний хангалттай сайн мэдлэгтэй бол Иелийн их сургуулийн дараах 8 хичээлийг интернэтээр үнэгүй үзэж суралцах боломжтой.

 

Астрофизикийн хил хязгаар болон мэтгэлцээн

Шөнийн тэнгэрт гялалзах оддыг ширтэн биширч үзээгүй хүн байдаг гэж үү? Энэ хөтөлбөр нь сансар судлалын томоохон сэдвүүд болох хар нүх, олон нарт гариг, харанхуйн эрчим хүч зэргийг тайлбарласан дүрс болон дуу бичлэгүүдээс бүрдэнэ. Шаардлагатай гэж үзвэл унших боломжтой хөтөлбөрийн тэмдэглэл бас бий.

 

Сервантесийн “Кихот Ноён”

Сонгодог зохиолыг бүрэн уншиж ойлгоход бидний мэдлэг дутах нь бий. Утга зохиолын энэхүү сонгодог бүтээлийг уншиж ойлгоход зориулсан дүрс бичлэгийн лекцүүд бэлдсэн байна. 1 цагийн урттай 24 бичлэг байх ба бүлэг бүлгээр нь ангилсан тул тухай бүрт гарсан ойлгомжгүй, ээдрээтэй бүхнийг задлан тайлбарлажээ. Ном хэлэлцүүлгийн цахим клуб л гэсэн үг.

 

Тоглоомын онол

Бизнес, улс төр, тэр байтугай компьютерийн технологид ч тулгарсан алдах, онохтой холбоотой асуудлуудыг аж шийдэх вэ? Ямар хариу үйлдэл гаргах вэ? Энэ хөтөлбөр нь 1 цагийн урттай 24 лекцээс бүрдэх ба шалгалт болон түүний хариуг интернэтээс татан авч өөрийгөө сорих боломжтой.

 

Эртний Грекийн түүхтэй танилцах нь

Эртний Грекийн соёл, урлаг, зан заншил, гайхамшигт хөшөө дурсгал, баатруудын нэрийг бид цөөн биш удаа дуулж байсан. Гэхдээ тэдгээрийн цаад учир, түүхийг нь сайн мэдэх үү? Нэг бүр нь 1 цагаас илүү хугацаатай 24 лекцийг үзсэнээр та Харанхуй Эринээс эхлээд Александрын сэргэн мандах үе хүртэлх Грекийн түүхийг мэдэж авна. Эдгээрийг үзсэнээр өнөөгийн соёлт нийгмийн суурийг тавилцсан Грекийн иргэншлийн тухай мэдэж өнөөгийн байр байдлыг илүү ойлгох болно.

 

Амьдралын ёс суртахуун

Нинжин сэтгэл гэж юу вэ? Та үүнийг мэдэх ч гэлээ тодорхой тайлбарлаж чадах уу? Ёс суртахууны хандлагадаа бид хэрхэн хариуцлага хүлээдэг вэ? Бидний өдөр тутмын амьдралд гаргадаг ёс суртахууны хандлагыг сэтгэл судлалын үүднээс тайлбарласан дүрс бичлэг болон бичвэр бүхий лекцүүдийг энэ хөтөлбөр санал болгоно. Энэ хөтөлбөрт интернэтээр үнэгүй хамрагдаж болох ба төгссөн батламж авахыг хүсвэл төлбөр төлнө.

 

Орчлон ертөнцийн аялал: Амьдралыг дэлгэх нь

Та орчлон ертөнц, амьдралын үүсэл болон бүхий л зүйлийн түүхийг мэдэхийг хүсэж байсан уу?

Энэ цуврал хичээл нь англи болон хятад хэл дээр байгаа ба биологийн хувьсал болон ертөнцийн түүхийн тухай өгүүлнэ. Сүүлийн лекцүүдэд орчлон ертөнцийн хувьд бид ямар хэсгийг эзэлдгийг заана. Энэ хичээлүүд нь дүрс бичлэг болон бичвэр лекцүүдтэй ба төлбөр төлснөөр сэдэвтэй холбоотой шалгалт өгч хэр сурснаа шалгах боломжтой.

 

Сонгодог хөгжимтэй танилцах нь

Моцарт, Бетховен, Бах гэх нэрсийг та мэдэх байх. Гэхдээ яагаад энэ хүмүүсийн хөгжим одоог хүртэл шагшигддагийг мэдэх үү? Энэхүү хөтөлбөрөөр сонгодог хөгжим нь ямар элементүүдийг агуулдаг бөгөөд яагаад сая сая хүмүүсийн өмнө тоглодог болон бусад хөгжмийн урсгалуудын тухай багавтар мэдлэгтэй болно. Долоо хоногт 2-3 цагийн унших хичээл болон, лекцээс бүрдэх ба нийт 9 долоо хоног үргэлжилнэ.

 

Физикийн үндэс 1 | 2

Хорвоо дэлхий хэрхэн эргэдгийг мэдэхийг хүсвэл физикийн мэдлэгтэй болох хэрэгтэй. Энэхүү хөтөлбөрийг үзэхийн тулд та математикийн суурь мэдлэгтэй байх хэрэгтэй ба хамгийн гол нь тууштай дагаж үзэх шаардлагатай.

 

Дээрх жагсаалтаас гадна илүү олон төлбөргүй хичээлийг үзэхийг хүсвэл дараах холбоосоор хандаарай:

Open Yale Courses