Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, тэргүүлэх их сургуулиудын чансаанд байнга түүчээлдэг Харвардын их сургуулд заагддаг хичээлийг үнэгүй үзмээр байна уу. Тэгвэл дараах 6 төрлийн хөтөлбөрийг сонирхоорой.

 

Компьютерийн шинжлэх ухааны танилцуулга

Цахим технологи улам эрчээ авч буй өнөө үед код бичих нь ус агаар мэт чадвар юм. Энэ хөтөлбөрөөр та цахим тооцоолон бодох, програмчлалаар бодлого бодох, дата бүтэц, вэб хөгжүүлэлт болон бусад хичээлийн үндсийг суралцах боломжтой. Суралцагч нь C, Python, Java гэх мэт хэлээр код бичих чадвартай болно.

Та бие даан хичээллэж, 10-20 цагийн хугацаанд 9 бодлого бодож, сүүлийн нэг даалгаврыг биелүүлэх ба бүх хичээл интернэтээр явагдана.

 

Архитекторын дүрслэл

Урлаг, шинжлэх ухаан хоёр олон талбарт эсрэгцэх нь бий. Гэхдээ архитекторын чиглэлд энэ хоёр маш гайхалтай хоршдог. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар суралцагчид архитекторын соёлын болон аргачлалын үндсийг мэдэж авах ба бидний оршин суудаг барилгууд түүхтэй хэрхэн холбогддог, ямар үнэ цэнтэй, прагматик асуудалтай хэрхэн холбогддогийг мэдэж авна.

Та бие даан хичээллэж долоо хоногт 3-5 цаг суралцах ба нийт 10 долоо хоног үргэлжилнэ.

 

Супер Дэлхий болон амьд оршихуй

Бидний гаригаас гадна ямар оршихуй байдаг бол? 30-хан жилийн өмнө бид 9 гаригаа л мэддэг байсан бол өнөөдөр мянга мянган нарны аймаг, гариг эрхэс, оддыг судалж байна. Энэ хөтөлбөрөөр суралцагчид нарны аймгаас гаднах амьдрал орших боломжтой гаригуудыг судалж, судалгаа хийх нь яагаад шаардлагатай тухай үзнэ. Одон орон болон биологийн хичээлийн хосолсон хөтөлбөр.

Та бие даан хичээллэж долоо хоногт 3-5 цаг суралцах ба нийт 6 долоо хоног үргэжилнэ.

 

Шударга ёс

Өгөгдсөн нөхцөл байдалд аль нь зөв шийдвэр вэ? Бусдад таагүй санагдах байсан ч шударга ёсыг баримталж чадах уу? Энэ бол философийн хамгийн эртний түгээмэл тавигддаг асуултуудын нэг. Энэ хөтөлбөрөөр суралцагчид Аристотель, Жон Локк, Иммануэл Кант, Жон Стюарт Милл, Жон Раулс тэргүүтэй сэтгэгчдийн шударга ёсны тухай олон талт үзлийг мэдэж авна. Энэ хичээл нь англи хэлээр явагдах ба хятад, герман, португаль, испани хэлээр хадмал орчуулгатай.

Та долоо хоногт 2-4 цаг суралцах ба нийт 12 долоо хоног үргэлжилнэ.

 

Суралцахад манлайлах

Та хэрхэн суралцдаг вэ? Яагаад суралцдаг вэ?

Энэ хөтөлбөрөөр суралцагч нь улам улам өөрчлөгдөж буй боловсролын системд өөрт тохирсон суралцах арга барилаа олж авна. Дараагийн хичээлүүд нь энэ мэдлэгээ хэрхэн манлайлал, зохион байгуулалтын бүтэц болон ирээдүйн боловсролдоо хэрэгжүүлэхэд чиглэнэ.

Та бие даан хичээллэж долоо хоногт 2-4 цаг суралцах ба нийт 6 долоо хоног үргэлжилнэ.

 

Python хэлийг судалгаанд хэрэглэх

Та код бичихэд суралцаж, мөн түүнийгээ бодитоор ашиглаж сурмаар байна уу? Энэ хөтөлбөрөөр суралцагчид програмчлалын Python хэлний үндсийг сэргээн санаж энэ мэдлэгээ ашиглан NumPy SciPy хэрэгслүүдээр судалгаа хийх мэдлэгийг олж авна. Энэ хөтөлбөр нь дундаж түвшинд хамрагдах ба Python хэлний үндсийг мэдсэн байх шаардлагатай.

 

Мөргөлдөөн болон гамшгийн үеийн хүмүүнлэг хандлага

Бид хүмүүнлэгийн асуудалтай ертөнцөд амьдардаг боловч эдгээр асуудалд үзүүлэх хандлага, хариу үйлдэл нь дутмаг байдаг. Энэ хөтөлбөрөөр суралцагчид Зайр, Сири, Балканы хойг болон бусад газруудад тулгарсан хүмүүнлэгийн асуудлуудад хэрхэн хандах тухай асуудал дэвшүүлнэ. Хүмүүнлэгийн хандлагийн түүх болон түүний өнгөрсөн ба одоо цагийн дүр зургийг судлах ба одоо авч буй арга хэмжээ нь хангаллтай эсэх талаар асуудал дэвшүүлнэ.

Та долоо хоногт 3-4 цаг суралцах ба нийт 5 долоо хоног үргэлжилнэ.