Та өөрийгөө бусдаас ухаалаг гэж бодож байсан уу?

Хүний оюун ухааныг бид янз янзаар хэмждэг. Зарим нь хичээлийн дүн хардаг бол оюуны чадамжийг бид голцуу IQ оноогоор дүгнэх нь бий. 90-110 хооронд IQ-тай хүнийг дундаж гэж үзэх ба түүнээс дээш бол дунджаас дээш буюу илүү ухаалаг гэж дүгнэдэг байна.

Эдгээр 9 шинж тэмдэг таньд байгаа эсэхийг дүгнээрэй.

1. Та бол айлын том хүүхэд

Айлын хэддэх хүүхэд вэ гэдэг маань хүссэн хүсээгүй бидний амьдрал, хэв маягт нөлөөлдөг. Хамгийн ахмад хүүхэд нь илүү удирдагч байж, үүрэг харицлага хүлээх нь олонтаа.

Хүний нөөцийн судалгаанаас үзэхэд айлын том хүүхдүүд танин мэдэхүйн шалгуурт дүү нараасаа илүү үр дүн үзүүлдэг байна. Энэхүү судалгаагаар анхны хүүхдээ тээж буй эхчүүд илүү хянуур байж, хүмүүжилд нь анхаардагтай холбоотой гэж дүгнэжээ.

Мэдээж ахмад байлаа гээд заавал ухаалаг байна гэсэн үг биш. Айлын томууд бага зэргийн давуу талтай байж болно.

2. Та муур тэжээдэг

Мууранд дуртай юу, нохойнд дуртай юу гэдгээр нь хүмүүсийг янз бүрээр шинждэг. Оюун ухааныг ч мөн шинжиж болох нь.

2004 онд явуулсан судалгааны дүнд муур тэжээдэг оюутнууд тэжээдэггүй оюутнуудаас илүү нээлттэй бөгөөд дүнгийн хувьд давуу байгаа нь тогтоогджээ.

Гэхдээ энэ нь зөвхөн муур тэжээдэг хүмүүс давуу талтай гэсэн үг биш. Амьтан тэжээж, хайрлаж чаддаг хүн бүрт хамааралтай.

3. Таныг хөхөөр хооллосон

3000 хүүхдийн дунд явуулсан судалгааны үр дүнд хөхөөр хооллож өсгөсөн хүүхэд хөхөөр хооллоогүй хүүхдүүдээс дунджаар 7 оноо өндөр IQ-тай байгаа нь тогтоогдсон байна.

4. Та өндөр

Өндөр байх нь биеийн хөгжлийн хувьд давуутай гэж яригддаг. Гэхдээ тархинд ч бас хамааралтай.

АНУ болон Их Британид хийгдсэн Принстоны их сургуулийн судалгааны үр дүнд өндөр хүүхдүүд илүү өндөр IQ-тай гэж тогтоогдсон байна.

5. Та бага насандаа уншиж сурсан

Мэдлэгээ тэлэх чухал чадваруудын нэг нь унших. Хүн бүр бичиг үсэг тайлагддаг ч гэлээ бусдаас эрт уншиж сурах нь ухаалаг байдлын шинж юм.

6. Та их санаа зовдог

Зарим хүмүүс сэтгэл амар амьдрах нь аз жаргал гэж хэлдэг. Гэхдээ аливаа зүйлд санаа зовж, эргэцүүлж, их боддог хүмүүсийн тархи бусдаас илүү ухаалаг байдаг аж.

7. Та их хөгжилтэй

Та байнга хошигнодог уу? Хөгжилтэй байх нь тархийг их ажиллуулдаг.

Нью Мексикогийн их сургуулийн судалгааны дүнд зурганд хөгжилтэй тайлбар хийдэг оюутнууд бусдаасаа илүү ухаалаг болох нь тогтоогджээ.

Тэгэхээр та найзууд дотроо хамгийн алиа хошин нь бол мөн хамгийн ухаалаг нь ч байж магадгүй нь.

8. Та бол шар шувуу

Эрт босвол нэгийг дуулна гэдэг. Гэхдээ Psychology Today-с хийсэн судалгаагаар шөнө суудаг шар шувуу шиг хүмүүс илүү ухаалаг байдаг гэнэ.

Шөнийн идэвхитэй хүүхдүүд танин мэдэхүйн сорилд илүү давамгай байжээ.

9. Та бүрэг

Та ганцаараа байхыг эрхэмлэдэг бол илүү ухаалаг нэгэн байж магадгүй нь.

Бүрэг хүмүүс аливаа зүйлийг илүү нарийвчлалтай ажиглаж, шийдвэр гаргахдаа хянамгай байдаг ба энэ нь тэднийг илүү ухаалаг болгодог байна.

Мөн хүмүүс байхгүй байсан ч өөрийгөө зугаацуулж, хөгжүүлж чаддагаараа давуу талтай.

Хэрэв та эдгээр шинжүүдтэй санал нийлж, эсвэл зөрөлдөж байвал найзуудтайгаа хувцаалаж санал бодлыг нь сонсоорой.

 

Зургийг: Laura Caseley

Эх сурвалж: Little Things