Ганцхан зүйлийг тогтмол хийснээр өглөөний дурамжхан уур амьсгалыг өөрчилж болох тухай Харвардын сэтгэл зүйч Эми Кадди зөвлөж байна.

Өглөө орноосоо ч босохоосоо өмнө чадах чинээгээрээ сайтар биеэ сунган суниах хэрэгтэй.

 

Яг ямар үндэслэлээр ингэж зөвлөх болов?

Олонхи хүмүүс сэтгэл хөдлөл эхэлж үүсээд, дараа нь бие хариу үйлдэл үзүүлдэг гэж боддог. Үгүйсгэхгүй ч гэлээ зарим тохиолдолд эсрэгээрээ байдаг. Биеийн байдал, байрлал нь сэтгэл хөдлөлд нөлөөлж болно.

Өглөөд босоод хоёр гараа сайтар сунгаад суниадаг хүмүүс бусад хүмүүсээс бүр атаархмаар илүү аз жаргалтай байдаг сэтгэл зүйч Эми өгүүлж байна.

 

Биеэ хурааж, өвдгөө эвхэж унтдаг хүмүүс илүү стресстэй сэрж, өөртөө итгэх итгэл нь буурдаг.

 

 

Эмигээс гадна олон судлаач, мэргэжилтнүүд өглөөний сунгалт давуу талтай болохыг уриалж дэмждэг.

1) Уян хатан булчин

8 цагийн турш нэг байрлалтайгаар унтсанаар хүний биеийн булчин, шөрмөс хөшиж чилсэн байдаг. Өглөө босоод нуруу, хүзүү, хөлөө сунган дасгал хийснээр бие хөнгөрч өдрийг таатай эхлүүлэх болно.

 

2) Үе мөч өвдөхгүй

Өдөр тутмын идэвхтэй дасгал хөдөлгөөн дутсаны улмаас үе мөч чилж өвдөж эхэлдэг. Өглөө бүр сунгалтын дасгал хийж хэвшсэнээр энэ зовиур үгүй болно.

 

3) Цусны эргэлт сайжирна

Өглөө босохын өмнө хүний зүрх маш удаан хэмнэлтэй болсон байдаг. Тиймээс сунгаж дасгал хийснээр зүрхэнд тохирох ачааллыг өгч эд эс, булчингуудад очих цусны эргэлтийг сайжруулж өгдөг.

 

4) Стресс тайлна

Өглөөд биеийн чилээг гаргаснаар стресс тайлагдаж өдрийг бие сэтгэлийн хувьд илүү хөнгөн эхлэхэд тустай. Өдөр бүр ингэж хэвшсэнээр хурж хуримтлагдсан стресс гэж байхгүй болно.

Биеийн хөдөлгөөн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг тухай Эми Каддигийн TED яриаг доороос үзнэ үү: