Гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг. Гэтэл тэр чухал түүхэндээ жоохон тиймхэн гарчихвал өөрчлөх боломжгүй тул хэцүү. Харин эдгээр аргуудыг хэрэгжүүлээд сурчихвал илүү аятайхан зураг болох боломжтой юм шүү.

1. Давхар эрүүг арилгах

Зураг авахуулахдаа хэлээ тагнайндаа наахыг супермодел Хэйди Клум зөвлөж байна. Мөн толгойгоо бага зэрэг урагш нь сунга. Хажуугаасаа эвгүй харагдаж болох ч эгц урдаас бол үр дүнтэй арга.

2.  Бэлхүүс нарийсгах

Биеэ 45 хэм хазгай зогсож, дуранд ойр байгаа гараа бэлхүүс дээрээ тулж зогсох хэрэгтэй. Ингэснээр ямар үр дүн гарч байгаа нь илхэн харагдана.

3. Таазаа багасгах

Дуранд ойр байгаа бүхэн илүү том харагддаг. Тиймээс зургаа авахуулахдаа бүсэлхийгээ дурангаас холдуулж хойш нь татвал илүү нарийн харагдана.

4. Гарын булчинг нарийсгах

Зураг авахуулахдаа гараа биеээсээ багавтар хөндийрүүлэхэд л хангалттай. Ингэснээр гарын булчин шахагдаж бүдүүн гартай харагдахгүй.

5. Урт хүзүү

Дуранд ойр байгаа мөрөө багавтар доошлуулахад үр дүн шууд мэдэгдэнэ.

6. Галбир

Бүтэн бие гарсан зураг авахуулж байгаа нөхцөлд багавтар хазайж S хэлбэр үүсгэвэл илүү уян зөөлөн, гуалиг харагдах боломжтой.

7. Зөв өнцөг

Хүн бүрт өөрийн өнцөг гэж бий. Гэхдээ зураг авахуулахдаа бага зэрэг дээрээс авахуулбал илүү туранхай гардаг нь олон удаагийн туршилтаар нотлогдсон.