Бид шинэ пүүз яг хэзээ авах ёстойгөө төдийлөн мэддэггүй билээ. Таны одооны пүүз хуучирч үе нь өнгөрснийг илтгэж шинэ пүүз авах болсныг илтгэх 8 шинжийг та бүхэнд хүргэж байна.

1. Таны хөл өвдөх болно

Таны хөл гэнэт өвдөх, чилэх эсвэл тухгүй мэдрэмж төрөх юм бол таны одоогийн пүүз хуучирсан эсвэл танд тохирохгүйг илтгэж байгаа юм.

2. Муудсан ул

Таны пүүзний улны хээ илэгдэж муудсан бол шинийг авах ёстой гэсэн үг. Муудаж илэгдсэн ул нь халтирч бэртэл авах аюултай юм.

3. Эдгээр пүүзний үе нь өнгөрснийг илтгэнэ

Шинэ пүүз авсны дараагаар 500-1000 км гүйх эсвэл 45-60 цаг сагс, теннис гэх мэт спортоор хичээллэсэн бол солихыг зөвлөж байна. Ээлжийн пүүзтэй бол энэхүү хугацаа нь илүү уртасдаг байна.

4. Жингээ тооцоолох хэрэгтэй

Хэрвээ таны жин 55 кг хавьцаа бол нэг пүүз ойролцоогоор 750 км харин 90 кг-с дээш бол 500 км гүйсний дараагаар солих шаардлагатай.

5. Мушгих тест давахгүй

Та пүүзээ аваад хөндлөн талаар нь баруун болон зүүн тийш мушгиж үзнэ үү. Хэт амар мушгирч байвал та шинэ пүүз авах цаг болжээ.

6. Улны гол хэсгийг шалга

Та улныхаа гол хэсэг дээр баруун хуруугаараа дараад үз. Хэрвээ тэр хэсэг хатуурсан ба уян хатан биш бол пүүзээ солих цаг болсныг илтгэж байна.

7. Баруун ба зүүн талыг харьцуул

Хэрвээ ялгаатай, аль нэг тал нь нөгөө талаасаа өөр тохиолдолд шинэ пүүз аваарай. Ус нэвтэрч сэнсэрсэн тохиолдолд хоорондоо өөр болох тохиолдолд байдаг. Сүүлийн үед усны хамгаалалттай пүүз гарснаар иймэрхүү асуудал багасаж байгаа. Мөн тэгшхэн гадаргуу дээр цэгц зогсохгүй бол муудсаны шинж юм.

8. Холгох болно

Гадна талаасаа юу ч мэдэгдэхгүй мөртлөө дотроо таны хөлийг тав тухгүй байлгаж мөн холгох юм бол та шинэ пүүз авах хэрэгтэй.

Хэрвээ та шинэ пүүз авахаар шийдсэн бол танд дуулгах сонирхолтой мэдээ байна. Та бид бүхэн Timberland брэндийн үндсэн шар гутлыг ямар сайн чанартай ба эдэлгээ удаан болохыг мэдэх билээ. Тэгвэл Timberland маань AEROCORE энергийн системтэй спорт гутлууд гаргаж эхэлжээ. AEROCORE энергийн систем нь таны алхам бүрийн ая тухад зориулж цоо шинэ аэродинамик өндөр мэдрэмжийн хариу түлхэлттэй зөөлөн улавч бүхий загвар юм. Орчин үеийн спортлог, хөдөлгөөнт амьдралын хэв маягийн шаардлагаар гадуур өмсөх зориулалттай, эдэлгээний чанар шаардсан хэрэгцээнд зориулав. Адал явдлаар арвин энэ амьдралд хөнгөн, хурдан, чөлөөтэй байх боломжийг олгоно.

Та бүхэн Timberland Flyroam загваруудтай танилцана уу: