Хүн бүр ертөнцийг харах өөрийн гэсэн өнцөгтэй. Тэр өнцөг нь хувь хүний ааш араншин болон зан авираас хамаардаг байна. Бид ямар нэгэн асуудлаас эхний ээлжид юу онцолж харснаас их юм мэдэх боломжтой.

 

Бид та бүхэнд таны сэтгэлийн гүнд ямар айдас байгааг хэлж өгье.

Та дээрх зургаас яг аль хэсгийг нь онцолж харсан бэ? Тэр зүйл чинь таны санаа зовоож байгаа зүйлийг хэлэх болно.

Алим
Их олон оронд алим бол хайр дурлалаа илэрхийлэх хүнс гэгддэг. Учир нь ихэнх соёлд улаан алим нь хайр дурлалын бэлгэ тэмдэг байдаг байна. Хэрвээ та эхэлж алим харсан бол та хайр дурлал болон дотно харилцаанаас айдаг байна. Таны сэтгэлийг шархлуулах эсвэл сэтгэлээ нээхэд эргүүлээд хариу өгөхгүй байх зэргээс. Хэрвээ хостой бол салчих юм бол яана гэсэн бодолд байнга бодогддог байна. Танд гэж хэлэхэд таны харилцаа асуудалтай байх юм бол ганцаараа дотроо бодоод байлгүй хамтдаа нээлттэй ярилцаж гарах гарцыг олж асуудлаа шийдэх хэрэгтэй.

Хүүхэд
Хүүхэд бол гэнэ ба чин сэтгэлтэй байдаг. Та хүүхэд эхэлж харснаар өөрийнхөө дотоод хүүхдийг түүнтэй холбосон юм. Магадгүй танд бага насны айдас үлдсэн байх. Ойр дотнын хүндээ гомдсон, ганцаардал, өөртөө итгэлгүй байдал, түгшүүртэй мэдрэмж гэх мэт. Ямар ч байсан багын айдсаасаа салах цаг нь болсон.

Алиалагч
2 ширхэг алиалагч эхэлж харсан нь та дотроо өөрөө өөртэйгөө байнга маргалддаг гэсэн үг юм. Таны ааш зан огцом өөрчлөгддөг. Энэ нь ер нь таны амьдралд их хүндрэл учруулдаг. Заримдаа та өөрөө өөрийгөө яах бол гэж боддог. Энэ нь таныг нэлээн айлгадаг юм байна.

Аалз
Аалз бол үхэл ба сүйрлийн бэлгэ тэмдэг юм. Аалзыг эхэлж харсан бол таны амьдрал яг одоогийн байдлаар нэг том асуудалтай байна. Таныг тэр асуудал чинь тайван байлгахгүй байгаа бөгөөд энэ нь таны айдас болж хувирсан юм. Танд гэж зөвлөхөд та энэ асуудлаас гарах замыг олох хэрэгтэй. Удах юм сэтгэлийн хямралд орох аюултай юм.

Гавал
Энэ бол зураг дээрх нууц зураг юм. Хэрвээ та гавал харсан бол үхлээс айж байна. Та үхлийн тухай их боддог бөгөөд дараа нь яах бол гэж айдаг. Магадгүй энэ айдас нь дотнын хүнээ алдсанаас болсон байх магадлалтай. Үхэх төрөх хоёрыг хүн бүхэн үздэг тул айх хэрэггүй. Тиймэрхүү бодол толгойд орж ирээд байвал өөрийгөө завгүй байлгаж өөр юм бодохыг хичээгээрэй.