Хүн бүр л амьдралдаа ямар нэгэн шидэт ур чадвартай болохыг хүсэж байсан байх. Харин тэр боломж яг одоо таны гарт байна гэж бодоорой. Дараах 6 чадвараас алийг нь сонгох вэ?

1.

2.

3.

4.

5.

6.

Үүрд залуухан байх

Та зугаа цэнгэлд дуртай, өглөө хүртэл бүжиглэж, найз нөхөдтэйгөө хамт байх таалагддаг. Та амьдралаас хэрэгтэйгээ авч чадаж байна. Гэхдээ та ийм байдалтай удах юм бол амьдралын бусад чухал зүйлүүдийг гээх болно. Гэр бүл, үр хүүхэд, хайртай хүмүүстэйгээ хамт байх гэх мэт. Та өөрт үнэ цэнэтэй зүйлдээ цагаа зарцуулах хэрэгтэй.

 

Өнгөрснийг өөрчлөх

Та бол их юм боддог хүмүүсийн нэг. Одоо ийм байгаагийнхаа шалтгааныг өнгөрснөөс хайдаг байна. Таны ихэвчлэн боддог зүйл бол “Ингэчихдэг байж, тэгчихдэг байж…” гэх мэт бодлууд юм. Гэвч ингэж бодоод юу ч өөрчлөгдөхгүй тул өнгөрснөө тавьж явуулаад одоогоор амьдрах хэрэгтэй.

 

Бүх орны хэлээр ярих

Та нийтэч ба сониуч хүн. Та аливаа зүйлээс боломж болон найдвар олж хардаг. Хүмүүстэй харилцахдаа сайн тул бусад хүмүүст та таалагддаг байна. Бас тэгж байгаад азтай хүн байна шүү. Тантай гайхалтай аз тохиож таныг хүнд байдлаас гаргаж байсан гэдэгт итгэлтэй байна.

 

Өвчин эдгээх

Та бол эргэн тойронд юу болж байгааг нэвт хардаг хүмүүсийн нэг. Хэн хуурамч дүр эсгэж байгааг, хэн чин сэтгэлээсээ харьцаж байгааг. Та тэдний багийг нэвт харж чаддаг. Та амьдралын жинхэнэ найз болон юугаар ч худалдаж авч болохгүй эрүүл мэндийг үнэ цэнэтэй гэж боддог.

 

Үл үзэгдэх

Таны найзууд таныг хамгийн их мэдээлэлтэй хүн гэдэгт итгэдэг. Танд маш их сонирхол бий. Хаана юу болж байгаа, хэн юу хийж байгааг та бүгдийг мэддэг. Таныг төөрөгдүүлэхэд маш хэцүү. Гэхдээ та өөрийн амьдралдаа хангалттай цаг зарцуулж чадаж байна уу?

 

Баян болох

Та ая тухтай байдал, аюулгүй байдал болон тайван байдалд хамгийн их дуртай. Та дэлгүүрээс илүү дутуу юм авдаг хүн биш. Зөвхөн хэрэгтэйгээ л авдаг. Харин найзууддаа бол мөнгө зарцуулахаас татгалздаггүй нэгэн байна.