Хойд Солонгос хаалттай улс болохоор хүмүүс сонссон бүхнээ давсалж цааш нь ярьдаг байна. Үнэн худлыг нь мэдэхгүй хирнээ бусдад түгээдэг нь бодлогын чанартай ч байж болох юм. Ямар ч байсан үнэн худал гэдгийг нь хэн ч нотолж чадахааргүй муу яриануудыг та урьд нь сонсож байсан байх.

Бид та бүхэнд хойд Солонгос урд Солонгосоос юугаараа өөр болохыг хүргэж байна.

Пхеньян vs. Сеул
Тэнгэр дээрээс харах юм бол хоёр Солонгосын төвүүд хоёулаа л өндөр барилгуудтай хөгжил дэвшил нь хурдацтай явагдаж байгаа нь харагдана.

Ерөнхий дүр зураг
Ерөнхийдоо хоёр хотын дүр зураг тун төстэй. Сеулийн гүүр дээр амиа хорлолт болдог нь гол ялгаатай юм. Өмнөд Солонгосын иргэд амьдрах хатуу өрсөлдөөнд бууж өгч амиа хорлох нь их байдаг байна.

Төв дүүрэг

Орон сууц
Хойд Солонгосын иргэд гэрлэлтээ батлуулсны дараагаар үнэгүй орон сууцтай болдог байна. Мөн тэд орон сууцны татвар өгдөггүй байна. Өмнөд Солонгост бол орон сууц тэнгэрт хадсан үнэтэй байдаг байна.

Загвар
Хойд Солонгост эмэгтэй хүн өмд өмсөж болохгүй, хэдхэн үсний засалтаас сонгож засуулдаг гэсэн цуу яриа бол худлаа юм. Ерөнхийдөө загварын хувьд өмнөд Солонгос оо гүйцэхгүй ч баячуудад зориулсан дэлгүүрүүд байдаг байна.

Боловсрол
Хойд Солонгос нь 10 жил сурсны дараагаар онц сурлагатай нь их сургуульд орж үлдсэн нь ажилчин анги болдог байна. Өмнөд Солонгос бол 12 жилтэй ба их сургуулиуд нь дэлхийд их нэр хүндтэй байдаг байна.

Ажил
Ажлын завсарлага болж байна.

Соёл
Өмнөд Солонгос бол K-Pop урсгалаараа дэлхийд алдартай билээ. Хойд Солонгосоос дүрвэсэн хүмүүсийг 3 сарын хугацаатай тусгай соёлын сургалтад явуулдаг байна.

Хоол хүнс
Хойд Солонгосын ард түмэн өлсгөлөнд нэрвэгдсэн гэдэг нь худлаа юм. Мэдээж зарим ногоо хүнс бага гэдэг нь тодорхой. Мөн махны бага тул хойд Солонгосчуудыг өмнөд Солонгосчуудаас намхан гэж яригддаг. Тиймээс тэд махны хэрэгцээгээ хангахын тулд мэлхий үржүүлдэг байна.

Нийтийн тээвэр Пхеньяны метро ердөө 3 буудалтай ба гадаадуудад үйлчилдэг гэдэг. Энэ бол худлаа. Яг үнэндээ Пхеньяны метро нь Сеулийн метроноос өмнө баригдсан ба хүн бүрд үйлчилдэг байна.

Нийтийн тээвэр
Хойд Солонгост иргэн машин авах боломжгүй юм. Машиныг ажлын амжилт эсвэл ажлын шаардлагаар л иргэнд өгдөг байна. Тиймээс ихэнх нь нийтийн тээвэр эсвэл унадаг дугуй хэрэглэдэг байна.

Технологи
Хойд Солонгосыг ямар технологийн чадамжгүй гэж бодох хэрэггүй. Тэд өөрсдийн орны нимгэн зурагт, ноутбук болон гар утас хэрэглэдэг байна. Мэдээж Хятадад үйлдвэрлэгдээд хойд Солонгос савалгаатай байдаг байна. Гэхдээ хүссэн болгон нь тэдгээр технологийг хэрэглэдэггүй байна.

Зугаа
Тийм ээ. Та зөв харсан. Хойд Солонгост гольфийн талбай бий. Гэхдээ энгийн иргэд тоглодоггүй. Энгийн иргэд гольф гэж юу байдгийг ч мэддэггүй гэнэ.

Зугаа
Тийм ээ. Хойд Солонгост ч гэсэн усан парк бий.

Дүгнэлт
Хойд Солонгос хаалттай орон ч гэсэн бусдын ярьсан үлгэр шиг зүйлд тэр болгон битгий итгээрэй.