Япон орон өөрийн өвөрмөц байдлаараа бусдад танигдсан билээ.

Бид Японд байгаа 18 өвөрмөц зүйлийг та бүхэнд хүргэж байна.

Мэргэжил: Метронд хүн түлхэгч
Япон орны метро хамгийн их ачаалалтай байдаг байна. Хүн багтахгүй тохиолдолд метроны ажилчин хүмүүсийг бүхээг уруу түлхэж чихдэг байна.

24,000 долларын амтат гуа
Дөрвөлжин тарвасын үнийг хүртэл давсан Юбари хатан амтат гуа юм. 2008 онд дуудлага худалдаагаар 24,000 долларт хүрсэн байна. Яагаад ийм үнэтэй гэж үү? Учир нь энэхүү амтат гуа нь маш ховор ургадаг байна.

Оюутнуудад зориулсан Кит Кат
Япон хэл дээр “Кит Кат” гэдэг нь “Чи чадна аа” гэсэн хэллэгтэй адилхан сонсогддог учир шалгалтаа өгөх гэж буй оюутнуудад өгдөг байна. Амтны хувьд саке, халуун ногоо, перц, ногоон цай, васаби гэх мэт их олон төрөл байдаг байна.

Эелдэг байдал зардаг кафе
Эрчүүд энэхүү кафед хөөрхөн бүсгүйг хажуудаа суулгаад, тэвэрч, харж, дэрлэж болдог байна. Гэхдээ дотно харилцаа хориотой байна.

Галт тэрэгний хамгийн том цуглуулга
Япон оронд янз бүрийн галт тэрэг явдаг байна: хоёр давхар, сумны хурдтай, жолоочгүй, эртний, хүүхэлдэйн киноны дүртэй адилхан гэх мэт. Тэр бүү хэл метронд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан галт тэрэг байдаг гэнэ шүү.

Автомат машин
Энэ орон дэлхий дээрх хамгийн олон автомат машинтай газар юм. Юу л бол юу авч болно. Жишээ нь сонгино, гараар бичсэн хайрын захиа гэх мэт.

Дарс, саке болон кофенд дотор сэлэх үү?
Та дарсанд сэлж байна гээд төсөөл дөө. Олон төрлийн шингэн зүйлд орох боломжтой байдаг байна. Энэ зүгээр сэлэхээс гадна эмчилгээний үйлчилгээтэй гэнэ.

Хүүхдүүдэд зориулсан гэрийн робот
Япон оронд тэжээвэр амьтантай болоход маш их зардал гардаг гэнэ. Тиймээс хүүхдүүддээ амьтны хэлбэртэй тоглоомон робот авч өгөх нь их бий.

Сакураг идэж болно
Сакура – Япон орны үндэсний бэлгэ тэмдэг билээ. Үүнээс гадна Япончууд амттанаа сакурагийн цэцгээр чимэглэдэг байна.

Нийтийн тээвэр
Нийтийн тээвэрт эмэгтэй хүн, хүүхэд болон настайчуудад суудлаа тавьж өгдөггүй. Хэн түрүүлж суусан тэр нь суудаг гэнэ.

Загвар
Японы гудамжны загвар – энэ бол төрөл бүрийн өнгөтэй, өвөрмөц загварууд юм. Зарим нь Японы гудамжны загварыг орчин үеийн урлагтай зүйрлэдэг байна.

Ресторанууд хуванцар хоол захиалдаг
Энэ нь тухайн рестораны хоолны загварыг хуванцраар хийхийг хэлдэг байна. Үйлчлүүлэгч нартаа рестораны хоол ямар харагдахыг хуванцар хоолны тусламжтай үзүүлдэг юм.

Инээмсэглэл чимэглэдэг зүйл бол давхар шүд
Япончууд “Холливуд инээмсэглэл”-г хэт нээлттэй гэж үздэг байна. Шүдний эмнэлэгт шүд далийлгах болон давхар шүдтэй болгох үйлчилгээ байдаг байна.

00-д орох ч бас хэцүү шүү
Энэ оронд 00-н суултуур маш олон тохиргоо болон удирдлагатай байдаг байна. Бараг онгоцоор нисэх нь илүү амархан мэт санагдана.

Содон музей
Хүний ялгадсыг гол үзүүлбэрээ болгосон музей байдаг байна. Энэ нь ялгадсыг сонгосон хамгийн анхны музей гэнэ шүү.

Содон амттай зайрмаг
Амт ямар ч байж болно. Гэхдээ гоймонгийн амттай, махны амттай, пивоны амттай зайрмаг гэж төсөөлөхөд хэцүү шүү. Та содон амтанд дуртай бол заавал идэж үзэх ёстой зүйл шүү.

Туулайн арал
2-р дайны үеэр Окуносима арал дээр туулайнууд дээр туршилт хийдэг байжээ. Дайн ч дуусаж туулайнуудыг ч сулласан байна. Харин туулайнууд зүгээр суугаагүй бололтой. Одоо энэ арал дээр маш их туулай байдаг ба жуулчдыг татдаг гол зэвсэг нь юм.

Намар нь хүртэл өөр