19-р зуунд дээд боловсролтой болохын тулд гадаад орныг зорьдог байсан билээ. Харин одоо цагт ердөө л орноосоо компьютер хүртлээ очоод интернетээр хүссэн бүхнээ сурах боломжтой болсон юм.

Техник технологийн хөгжил бидний амьдралыг хэрхэн нөлөөлж байгааг та бүхэн дараах зургуудаас үзнэ үү.

БОЛОВСРОЛ

  • 19-р зуун: Бид боловсрол эзэмшихийн тулд маш урт замыг туулах шаардлагатай байсан. Энэ нь шинийг суръя гэсэн залууст маань тун хэцүү байжээ.
  • 20-р зуун: Бид хүссэн их сургуульдаа орж уламжлалт аргаар сурч эхэлсэн билээ. Хамгийн анх алсын зайны сургалттай сургууль нь Иллинойсийн их сургууль болсон юм. Тэрээр шуудан ашигладаг байжээ.
  • 21-р зуун: Одоо үед цахим сургалтгүй их сургууль ховордсон юм. Дүн харах, шалгалт өгөх, даалгавар шалгуулах гэх мэт бүх зүйлээ цахим ертөнцийн тусламжтай хормын төдийд л хийх боломжтой болсон юм.

ХАЙР ДУРЛАЛ

  • 19-р зуун: Энэ үед дурлалт хосууд хоорондоо харилцахын тулд захиа ашигладаг байжээ. Энэ арга нь маш удаан бөгөөд замдаа гээгдэх гэх мэт аюултай байсан.
  • 20-р зуун: Энэ үед өөрийн сэтгэлийг илэрхийлэх их олон төрлийн аргууд үүссэн юм. Мессеж илгээх, радио нэвтрүүлгийн тусламжтай сэтгэлээ нээх гэх мэт.
  • 21-р зуун: Одоо бол хайраа илэрхийлэх болон таалагдсан хүнтэйгээ танилцах тун хялбар болсныг та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ

  • 19-р зуун: Өөрийн зэвсэгтэй манаач, хамгаалагч ноход, хашаа гэх мэт аргаар бид гэр орноо хамгаалдаг байсан. Бид өөрсдөө сонор сэрэмжтэй байхгүй л бол аюултай байсан цаг үе.
  • 20-р зуун: Орон гэрийн хулгай болсон тохиолдолд цагдаа нарт ханддаг байсан. Цагдаа нар эрэн сурвалжлаг хийдэг байсан бөгөөд энэ нь маш ярвигтай удаан байжээ.
  • 21-р зуун: Бид одоо үед орон гэрээ технологийн тусламжтай бүр илүү сайн хамгаалах ба хүссэн үедээ хянах боломжтой болсон юм.