Бид та бүхэнд Киану Ривз төрсөн өдрөөрөө бичсэн зурвасыг хүргэж байна.

Миний ард байгаа хүмүүсийг харж байна уу? Тэд юунд ч анхаарал хандуулалгүй өөрсдийн ажил руугаа яарч байна. Заримдаа бид өдөр тутмын амьдралдаа хэт орж амьдралын сайн сайхныг мэдрэхийг мартаж орхидог. Яг л зомби нар шиг.

 

Харцаа дээшлүүлж чихэвчээ ав. Бусад хүмүүсийн мэндийг мэд. Шаналж байгааг нь тэвэр. Хэрэгтэй нэгэнд нь тусал. Чиний амьдрах сүүлийн өдөр шиг л амьдар.

 

Миний тухай хүмүүсийн мэдэхгүй зүйл гэвэл би хэдэн жилийн өмнө сэтгэлийн хямралд орчихсон байсан. Би энэ тухай хэнд ч хэлж байгаагүй. Би сэтгэлийнхээ хямралтайгаа тулалдах хэрэгтэй байсан. Намайг аз жаргалаас минь холдуулж байсан хүн бол БИ өөрөө байсан.

 

Бидний амьдрах өдөр бүр үнэ цэнэтэй. Тиймээс үүнийг ашиглая. Маргааш болно гэдэг баталгаа байхгүй учир өнөөдрөөр амьдар.