Чи түүний анхных, сүүлчийнх, эсхүл цорын ганц нь биш байж болно. Тэр өмнө нь ч хайрлаж байсан, цаашид ч дахин хайрлаж болно. Гэхдээ тэр одоо чамд хайртай бол ямар хамаатай юм бэ?

 

Тэр төгс биш, чи ч мөн адил. Та хоёр хамтдаа ч хэзээ ч төгс төгөлдөр хос болохгүй байж болох юм. Гагцхүү тэр чамайг баярлуулж, эргэцүүлэн бодуулж, эгэл хүн гэдгийг чинь мэдрүүлж, алдааг чинь хүлээн зөвшөөрүүлж чадаж байвал түүнийгээ чанга тэврээд өгч чадах бүхнээ өг.

 

Тэр чиний тухай өдөржин боддоггүй байж болох ч, тэр чамд өөрийнхөө чиний эвдэлж чадах нэг хэсгээ өгнө. Тэр нь бол түүний зүрх. Иймд түүнийг бүү зовоо, өөрчлөхийг бүү хичээ, бүү шинжил, өгч чадахаас нь ихийг бүү шаард. Чамайг аз жаргалтай байлгахад нь инээмсэглэ, чамайг уурлуулах юм бол дор нь хэл, байхгүй үед нь үгүйлэн сана. – Боб Марли