------------


Хонь – хамгийн дүрэлзсэн

Тэдний эрч хүч хол байсан ч мэдрэгддэг байна. Тэд бусдыг татах хүчтэй болохоор бусдыг өөртөө дурлуулж чаддаг. Мөн тэднийг шилдэг дурлалын хамтрагч гэж хэлж болно.

 

Үхэр – хамгийн шилдгийг сонгодог

Тийм ээ. Тэд л бялууны оройг иддэг хүмүүс байдаг. Тэд юм болгоны шилдгийг хүртээд сурчихсан болохоор тэдний амьдралыг өөрөөр төсөөлөх боломжгүй. Хоол, хайр, гэр, унаа гээд бүх зүйлээс л шилдгийг нь авахыг хүсдэг.

 

Ихэр – хамгийн ухаантай

Тэднээс ухаантай хүмүүс байдаг л байх. Гэхдээ ихрүүд ухаанаа хэзээ яаж ашиглахаа хамгийн сайн мэддэг байна. Тэд өөрсдийгөө мэдээллийн гол дунд хийдэг ба тэр голоос хүссэн мэдээллээ хүссэн цагтаа авч чаддаг байна.

 

Мэлхий – хамгийн сэтгэлийн хөдөлгөөнтэй

Итгэхэд хэцүү байна уу? Тэд сэтгэлийн хөдлөлөө гадагш нь гаргалгүй дотроо байлгаж чаддаг байна. Хэрвээ чаддаггүй байсан бол тэднийг ямар их сэтгэлийн хөдөлгөөнтэй болохыг та харах л байсан.

 

Арслан – хамгийн их өөртөө хайртай

Мэдээж үүнийг сайн талаар нь хэлсэн шүү. Өөрийгөө хайрладаггүй хүн бусдыг хайрлаж чаддаггүй шүү дээ. Хэрвээ танд арслангийн ордны хүн тал засаж байх юм тэр чин сэтгэлээсээ гэдэгт итгэж болно.

 

Охин – хамгийн үнэнч

Энэ ордны хүмүүс сонгосон хүндээ үүрд үнэнч байдаг байна. Тэд маш удаан хайсны эцэст өөрийн нөгөө хэсгийг олж түүнтэйгээ бүх насаараа хамт байдаг. Энэ ордны хүн таныг сонгосон л бол та санаа амар байж болно.

 

Жинлүүр – хамгийн нийтэч

Тэд ганцаараа байх дургүй байдаг байна. Тэд хаана ч явсан бусадтай харилцахыг хүсдэг. Тиймээс та түүнд бэлэг барих гэж байвал өөрийг цаг завыг гаргаад аяг кофены ард амаа чилтэл ярилцаарай. Тэр таныг уйдаахгүй.

 

Хилэнц – хамгийн хорон

Эртний үг байдагтаа “Хилэнцийг гомдоосон хүн сайнаа үзэхгүй” гэж. Энэ ч бас ортой л үг. Тиймээс тэд өс хонзонгоо авахаар шийдсэн бол авч байж л дуусдаг хүмүүс.

 

Нум – хамгийн үзэсгэлэнтэй

Хилэнцийн орд бусад ордноосоо хамгийн үзэсгэлэнтэй байдаг байна. Тэд гаднах төрхөөс гадна биеэ яаж авч явах тал дээр тун гарамгай шүү.

 

Матар – хамгийн зорилгодоо үнэнч

Бусад ордуудыг бодвол тэд өөрийг зорилгодоо хүрэхийн тулд өөрийн тархи ба төлөвлөлтийг ашигладаг. Тэд үеийн үед сайн удирдагчид байсан.

 

Хумх – хамгийн мэргэн

Тэд аливаа зүйлийг улам сайжруулж, хэрэглэхэд хялбар болгож чаддаг. Тэд ирээдүйг бүтээх хүмүүс гэж яригддаг.

 

Загас – хамгийн хүчтэй

Гайхах хэрэггүй ээ. Тэд хамгийн хүчтэй. Тэд ямар нэгэн ажил эхлүүлсэн бол дуусгах хүчтэй. Тэд сэтгэлийн тэнхээтэй. Тэд хэзээ ч бууж өгдөггүй.