Аз жаргалтай харилцааны чухал нэг хэсэг бол үнэнч байх явдал юм. Өөрийн сонгосон хүндээ сэтгэл хангалуун байх шиг сайхан зүйл үгүй билээ. Гэвч зарим төрлийн хүмүүс араар тавих магадлалтай байдаг ба энэ нь ердөө л цаг хугацааны асуудал юм.

 

Бид та бүхэнд араар тавих магадлалтай 5 хүний төрлийг танилцуулж байна.

НАРЦИСС

Өөртөө хэт их хайртай хүнийг “НАРЦИСС” цэцэгтэй зүйрлэдэг билээ. Ийм төрлийн хүмүүст ганц хүний хайр хангалттай санагддаггүй байна. Тэр хором мөч бүрд төгс хамрагчаа хайж байдаг. Тэр хүнээ олсны дараагаар бүр илүү төгс хүн хайдаг байна. Өөрт нь буруу байхгүй мэт аашилдаг.

Үүрдийн уянгалагч

Романтик байж болно л доо. Гэхдээ байнга романтик байна гэдэг утгагүй. Романтик хүмүүс ерөнхийдөө хайр халамжид умбаж, шинэ содон сэтгэгдэл төрүүлэхэд дуртай байдаг. Эдгээр зүйлүүд дутах үед тэр өөр газраас хайж эхэлдэг байна.

Өөртөө итгэлгүй хүн

Мэдээж хүн бүрд л тодорхой хэмжээгээр байдаг зүйл. Гэвч байнга өөртөө итгэлгүй байж хамтрагчаасаа байнгын анхаарал хүсдэг бол аюулын дохио юм. Тэрээр бага зэргийн асуудлаас болж бүх юм дууссан мэт ойлгож шинэ харилцаа хайж эхэлдэг байна. Мэдээж шинэ хүн олж өөрт итгэх итгэлээ нөхөхийн тулд тэгдэг байна.

Байнгын гомдол мэдүүлэгч

Ийм хүмүүс байнга хохирогч мэт аашилдаг. Байнга болохгүй зүйлдээ гомдлож өөрийн асуудлуудыг хамтрагчаараа шийдүүлэхийг хичээдэг байна. Харин хамтрагч нь шийдэж чадахааргүй асуудал байх юм бол тэд шинэ хүн хайж эхэлдэг.

Хэт амиа хичээгч

Тэд зөвхөн өөрсдийн тухай л боддог ба дотнын хүнийхээ шаналлыг авч хэлэлцдэггүй байна. Тэр мэдээж өөрийн алхмууд нь дотнын хүнийг нь өвтгөж байгааг мэддэг. Тэр өөрийн зөв гэсэн бол салсан ч хамаагүй зүтгэх л болно.